Залуу үеийн манлайлал нийгэмд өөрчлөлтийг авчирч байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-13

Энэ сарын 11-12 нд Ром хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн Удирдах зөвлөлийн 43 дугаар хуралдааны үеэр хөдөөгийн хөгжлийг дэмжихэд идэхтэй санаачиллагатай ажиллаж буй залуу үеийн төлөөлүүд тус хуралдааны төлөөлөгч нарт хандаж тэдний хийж буй сайн санааны үйлийнхээ талаар хуваалцсан юм. Хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн Нигерийн залуу дуучин Изи нэрээрээ олны танил болсон Олуватосин Ажибаде болон Равандагийн залуу бүжигчин Ширра Силвер нар бол үеэ тэнгийнхэнээ манлайлж яваа залуусын залуусын төлөөлөл юм.  Хөдөөгийн хөгжлийг дэмжих, хөдөөгийн иргэдийн ядууралаас гарах сэтгэлгээг өөрчилөхөд чиглэсэн зөв хандлагатай болгох асуудал нь зөвхөн төр засгаас хэрэгжүүлж буй бодлогоос гадна иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа олон нийтийн дунд нэр хүндтэй урлаг соёлын алдартануудаар дамжуулж нийгэмд өөрчлөлт авчирч болдог гэдгийг тус сан ойлгож ийм салбарын төлөөллүүдийн идэвхтэй ажиллагааг дэмжин ажилладаг байна.

Энэ дэлхийн бүхий л залуучууд сайхан амьдаралыг хүсэж мөрөөддөг харин тэдний олон нь яаж хэрхэн тэр хүсэн хүлээж буй сайхан амьдралдаа хүрэх вэ гэдгийг мэддэггүй арга замаа олдоггүй. Харин нэг хүний хийсэн сайн үйл хэдэн арав, зуу, мянган хүнд нөлөөлж болдогийг олон жишээгээр бид мэдэх ч орчин үеийн энэ нийгэмд залуучуудын сэтгэлд тэдний хүлээж авах орон зайнд нь тааруулж нийгэмд хүргэх нь хамгийн чухал юм. Энэ хоёр залуу нь нийгэмд ялангуяа Африкийн төр засгийн тэргүүнүүдэд залуучууд болон хөдөөгийн хөгжилд ажилын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааралаа хандуулах мессеж өгөх түүнчилэн залуучуудад илүү урам зориг өгөхөд тэд өөрсдийн авьяас чадвараараа дамжуулж нийгэмд сурталчилж ажиллаж байна. Африкт 10-12 сая залуучууд хөдөлмөрийн зах зээл дээр шинээр гардаг ба хөдөө аж ахуй бол Африк тивийн амьдралын гол том орон зай тиймээс төр засгийн удирдлагууд хөгжлийн тухай ярихын тулд хөдөө аж ахуй болон залуучууд руугаа зайлшгүй анхаарах хэрэгтэй гэдгийг хоёр залуу ХААХОУС-гийн элч онцолсон юм.

Манай улсад ч гэсэн хөдөөгийн хөгжил, малчид руу чиглэсэн зөв мессеж хүргэхийн тулд нийтийн дуучид болон бөхчүүдээр дамжуулж малчидын амьдрал ахуй, тэдний боловсрол ялангуяа сонгогчидын боловсролыг дэмжихэд нөлөөлөх нөлөөлөлийн ажил явуулах хамгийн үр дүнтэй зөв арга байж болохыг энэ удаагийн хуралын үеэр энэ хоёр залуугийн хийж буй үйл ажиллагаанаас санаа төрж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.