ОХУ-ын Тува улсын засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүллээ
Үйл явдал
/
2020-02-07

Увс аймгийн ЗДТГ болон ОХУ-ын Тува улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд коронавирусын халдвараас болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн хэрэгслийг ОХУ-аас захиалан авах хүсэлтийг аймгийн Онцгой комиссын дарга, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас ОХУ-ын Тува улсын Засгийн газрын Тэргүүн Ш.В.Кара-Оолд хүргүүлсний дагуу Тува улсын Засгийн газар, гадаад-эдийн засгийн харилцааны агентлаг, Тува улсын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 20,000 ширхэг нэг удаагийн амны хаалт, ариутгалын болон бусад эрүүл мэндийн хэрэгслүүдийг ирүүлснийг аймгийн Онцгой комисс хүлээн авч шаардлагатай газруудад хуваарилан өглөө.

Увс аймгийн ард иргэдэд шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг илгээсэн Тува улсын Засгийн газрын хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.