Хөшигтийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох “Аэросити” хотыг хөгжүүлэх боломжийн талаар Монгол улс болон Япон улсын талууд санал солилцлоо. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Койзүми Тайга, /”Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Зам тээвэр хот байгуулалт хариуцсан суурин төлөөлөгч/ болон Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот “Аэросити”-г хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл цуглуулах, тодруулга хийх “Жайка”-ийн судалгааны багийн гишүүн болох Сасаки Риэко, /Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний review, үйлдвэрлэл, хотын дэд бүтцийн хөгжлийн судалгаа хариуцсан зөвлөх Almec VPI ХК / Күмазава Кен /Тээвэр ложистикийн дэд бүтцийн хөгжлийн судалгаа хариуцсан зөвлөх, Almec VPI ХК/ нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд “Аэросити” хотын хэтийн зорилт болоод ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Аэросити” хот төслийг Улаанбаатарын эдийн засгийн томоохон боломж гэж харж байгаа. Бид дагуул хотуудыг хөгжүүлж, тэндээ эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, түүндээ түшиглэн хөгжлийн шинэ шатанд гарах гарц гаргалгааг эрэлхийлж, төлөвлөгөө боловсруулж байгаа. Цаашдаа бид зөвхөн төсвөө харж, төсөвтөө найдаж суух бус амьдрах арга ухаанаа өөрчлөх ёстой. Ингэхийн тулд “Аэросити” хотод олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийнхний үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх учиртай.
“Аэросити” хот нь олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, ложистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Тодруулбал, энд Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв бий болох юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
-
4 цаг 32 мин
-
2025-01-17
-
2025-01-16