Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын барилгыг ашиглалтад хүлээн авав
Үйл явдал
/
2020-02-08

Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын барилгыг ашиглалтад хүлээн авав. Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын хоёр давхар шинэ барилгыг энэ сарын 8-нд ашиглалтад хүлээн авлаа. Уг барилгыг улсын төсвийн 700.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Бридж констракшн” ХХК2019 оны 8-р сараас эхлүүлэн барьж гүйцэтгэжээ.

Шинэ барилга ашиглалтад орсноор хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны нөхцөл сайжирч, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн том хөрөнгө оруулалт гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Энэ онд Батцэнгэл суманд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй ЗДТГ-ын шинэ барилга ашиглалтад орно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.135.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.