ЦУЦАШГҮЙ... Хорлооновын Болор-Эрдэнэ 
Ярилцлага
/
2020-03-31
 Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат,  Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Хорлооновын Болор-Эрдэнэ 
 
МАНЛАЙЛАГЧ ОХИН

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг.Тэр багаасаа нийгмийн ажилд манлайлагч байж, бусдын өмнө хариуцлага хүлээж сурсан цуцашгүй их чармайлттай охин. Анги бүлгийн даргын сонгуульт ажлыг идэвхтэй хийж, улмаар Монголын Пиенорын байгууллагын алтан медальтай сургуулиа төгсөн, хөгжим багшийн сургуульд урилгаар элсэн, суралцсан тэр үеийн шилдэг пиеноруудын нэг.

 

ГЭР БҮЛИЙН ХАМТЛАГИЙН АХЛАГЧ

Тэрбээр мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Жирийн ажилчин гэр бүлээс гаралтай бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө оргил руу тэмүүлэх цуцашгүй зоригийг дүү нартаа хайрласан том эгч. 1988 онд дөрвөн дүүгийнхээ хамт “Таван эрдэнэ” хамтлаг байгуулж, дүү нарынхаа тоглолтын хувцасыг өөрөө урлан, олон газарт  уригдан тоглож, ая дуугаа өргөн Бүх Ард Түмний урлагийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан, ховорхон  тохиох шилдэг гэр бүл. Одоо түүний аав ээж, Баянгол дүүргийн 9 дүгээр хороондоо энх тунх амьдарч байна.

 

АРДЧИЛЛЫН  ДУУЧ

1990 оны Ардчилсан хувьсгал өрнөж байсан үед нутгийн ах Ардчиллын партизан Б.Рэнцэнтавхайгаар удирдуулсан, Оюутаны Зөвлөлийн Хөдөлгөөнд сургуулийнхаа Оюутны зөвлөлийг удирдан ажиллаж , олон нийтэд мэдээлэл түгээж, тэдний дуу хоолой болж, манлайлан оролцож явсан. Тэр цагаас хойш одоог хүртэл, Ардчилал шударга ёс , хувь хүний эрх, эрх чөлөө , ардчилалын үнэт зүйлсийг хамгаалах бэхжүүлэх, үйлсэд 26 жил зүтгэж Ардчилалын дууч хэмээн хүндлэгдэж ,яваа цуцашгүй цогтой тэмцэгч.

 

САЙХАН ХАНЬ , САЙН ЭЭЖ

Одоогоос 24 жилийн тэртээ Ардын дуу бүжгийн Алтай чуулгын тайзан дээрээс Авьяаслаг багш уралдааны тэргүүн шагнал түүний заяаны ханийг ч бас дагуулж ирсэн. Түүний хань П.Батцэнгэл театрын дуу шуумны опетатор , цахилгаан  инженер мэргэжилтэй бөгөөд шагнал гардаж зогссон. Жижигхэн биетэй багш охиныг анх харж удалгүй,гэргийгээ болгосон гэдэг.Зав л гарвал оёдолын машин тачигнуулж суудаг үйлэнд уран, ажилсаг эхнэр нь түүний бахархал.Тэд амьдралд тохиох баяр гуниг бүрийг хамтын хүчээр ажралгүй туулсаар хоёр сайхан хүүхдийн аав ээж, нийслэлийнхээ  аз жаргалтай гэр бүлүүдийн нэгэн болжээ.

 

ТУУВАРЧИН БАГШ

Авьяас билгээс гадна хөдөлмөрч, шантаршгүй эрч хүчтэй эмэгтэй. Тиймдээ ч тэрээр 1994 оны зун багш нарын ээлжийн амралтын хугацаандаа өөрийн хань % ханийнхаа аав ээжийн хамт дөрвүүлээ Улсын мах бэлтгэлд нийлүүлэх 3000 гаруй хонийг Говь Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1200 километр тууврын замыг гурван сарын турш тууж, Мах комбинатад тушааж байсан, дайчин эмэгтэй. Тухайн үеийн “ Залуучуудын үнэн”  сонинд түүний тухай “ Тууварчин багш “ нийтлэл хэвлэгдэж, олон түмнийг цуцашгүй хөдөлмөр уйгагү й зүтгэлээр үлгэрлэж байлаа.

 

НЭР ХҮНДТЭЙ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ

Урлагаар дамжуулж хүүхдийг зөв төлөвшүүлэх , ирээдүйд эх орны баялаг болсон, иргэн бэлтгэх , их үйлсэд өөрийн амьдралын ихэнх хугацааг зориулсан, шилдэг сурган хүмүүжүүлэгч, эрдэм боловсролын цуцашгүй ундаргатай багш юм. Түүний шавь нар урлагийн салбарт од болон гялалзаж явна.

 

АВЬЯАСЛАГ УРАН БҮТЭЭЛЧ

Тэрээр урлагийн охин тэнгэр Янжинлхамын хишигтэй уран бүтээлч  дуучин, бас хөтлөгч. Бурхан хайрласан төрөлхийн авьяасаараа өөрийнхөө эзэгнэх ёстой орон зайг дархалж урлагийн алтан тайзнаа ухаарал, уярал хэлхсэн үгээ хэлж, уянга яруу дуугаа эгшиглүүлж, мянга мянган үзэгчдийнхээ урамыг сэргээж, тэднийхээ бахархал болсоор яваа цуцашгүй их авьяастай бүсгүй.

 

ХҮҮХЭД , ГЭР БҮЛИЙГ ХАМГААЛАГЧ

Түүний эрхэмлэн нандигнаж, хайрлан хамгаалдаг зүйл нь амар амгалан , элэг бүтэн, гэр бүл , аав ээжийнхээ хайраар өлгийдүүлсэн аз жаргалтай үрс. Тэр ч утгаараа нийгмийн дэмжлэг тусламж зайлшгүй, шаардлагатай хүн амын бүлгүүд, хүүхэд, гэр бүлүүдэд чиглэсэн, бодлогын олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө сэтгэл  зүрхээ зориулан ажиллаж яваа туршлагатай, тууштай удирдагч эмэгтэй. Тэр хэн нэгэнд тулгамдсан, асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн бол ямар ч саад бэрхшээлийг ажралгүй туулж амалсандаа заавал хүрдэг. Энэхүү эрхэм зан чанарыг нь анзаарсан Баянголчууд түүнийг “Цуцашгүй Болороо”  хэмээн хүндэтгэдэг

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.205.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.