Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ШИНЭ нам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШИНЭ НАМЫН дарга Ж.Батзандан -Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намаас гаргасан санаачилга юм. ШИНЭ намын санаачилгыг дэмжсэн ард түмэндээ баярлалаа. ШИНЭ намаас санаачилсан эхний заалт бол ард түмнийг баялагийн эзэн болгох заалт. Мөн хариуцлагагүй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг бид оруулсан. Яг өнөөдрөөс энэ заалт хэрэгжиж эхэллээ. Бидний дараагийн санаачилга бол Дархан, Эрдэнэт, БЗД, Сонгинохайрхан дүүргүүдэд засаг захиргааны шинэчлэл хийх ёстой гэсэн. ШИНЭ намаас гаргасан дөрөв дэх санаачилга бол Шүүхийн шинэчлэл. Шүүхийн хариуцлагагүй тогтолцоог өөрчлөх боломж бүрдэж байна.
Өнөөдөр бид "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ордыг 100 хувь ард иргэдэд өмчлүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Иргэн бүр 4600 хувьцаа ээмшинэ. Ингэснээр өрх бүр тэрбумтан болно.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-"Оюутолгой" бол дангаараа 60 гаруй орд. Өөрөөр хэлбэл, 7 Салхитын орд, 10 гаруй Оюутолгой, мөн хэмжээний Эрдэнэт үйлдвэртэй тэнцүү хэмжээний орд шүү. Үүнийг монголчуудад ямар ч үр өгөөжгүйгээр зөөгөөд дуусгалаа. Тиймээс бид монголчууд хувь эзэмших хуулийн төслийг санаачилж байна. 1072 хувьцаан дээр 3650 ширхэг хувьцаа нэмэгдээд хүн бүр 4600 гаруй хувьцаа эзэмших боломж бүрдэнэ.
-
7 цаг 2 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 17 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 20 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Уржигдар 20 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин