Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв: Хувьцааны ногдол ашиг тараах ажил одоо зөвхөн иргэдээс шалтгаалж байна
Ярилцлага
/
2020-08-28

Засгийн газраас зүгээс иргэдэд ЭТТ ХК-ы зүгээс хувьцааны ногдол ашиг олгох ажлыг 2020 оны дөрвөн сараас эхлүүлсэн одоог хүртэл олгогдоогүй байна. Тэгвэл энэ үйл явц хаана хүрээд зогсолтод орсон тухай Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны албаны дарга Х.Баттулгаас тодрууллаа. Тэрээр "Эрдэнэс таван толгой" ХК-ы зүгээс 60 тэрбум, 40 тэрбум, 79н тэрбумаар гурав хуваан ногдол ашигт хуваарилах мөнгийг манай байгууллага руу шилжүүлсэн байгаа. Манай байгууллагын зүгээс хувьцааны ногдол ашиг авах дансаа бүрэн нээлгэж баталгаажуулсан 800 гаруй мянган иргэдийн дансанд ногдол ашгийн мөнгийг байрлуулаад байна. Гэхдээ захиран зарцуулах эрх нь нээгдээгүй байна. Мөн иргэд 21 аймагт байрлах 33 ТҮЦ машин, УБ хотод байрлах 77 ТҮЦ машинаас хувьцааны эзэмшил, мэдээлэл, ногдол ашигтай холбоотой мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжийг бүрдүүлсэн. Засгийн газар болон, манай байгууллагын зүгээс иргэдийн хувьцааны ногдол ашгийг баталгаатай, зохион байгуулалттай байлгах үүднээс нэгдсэн байдлаар олгох саналтай байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.