Завхан аймаг дулааны цахилгаан станцтай болно
Үйл явдал
/
2020-02-08

Олон жил яригдсан дулааны цахилгаан станцын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо. Бүгд Найрамдах Солонгос улсын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт шинээр дулааны станц барихаар шийдвэрлэсний нэг нь Завхан аймаг юм.

Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцуудыг барих ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр одоогийн дулаан түгээж буй аж ахуйн нэгжүүд дулаан түгээх нэгдсэн төв болж, Завхан аймаг дулааны найдвартай эх үүсвэрээр хангагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.