Б.Чойжилсүрэн: 2 жилийн дотор 7 их наядын ӨР ТАВЬСАН!!! Ч.Хүрэлбаатар: Бид 9,4 их наядын ӨР БАРАГДУУЛСАН
Үйл явдал
/
2020-11-10

Засгийн газраас санаачлан оруулсан 2021 оны улсын төсвийн тухай хуулийг Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Бид нар нэгдсэн төсвийн алдагдлыг 4 их наяд 846 тэрбум болгосон. 2021 оны нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд 153 тэрбум байхаар тооцсон. 2020-2021 хоёрхон жилийн дотор 7 их наяд төгрөгийн өр тавьж байна. Сангийн сайд аа. Төсвийн алдагдлыг 2,1 их наядыг ямар эх үүсвэрээр нөхөж санхүүжүүлэх вэ. Холбогдох гэрээнүүд хийгдсэн үү?, хөнгөлөлттэй эх үүсвэр юм уу, дотоод зах зээлд бонд гаргах юм уу? 80 орчим гадны хөнгөлөлттэй эх үүсвэртэй зээлүүд хэрэгжиж байгаа. 1 тэрбум 236 сая доллоар бол 3 их наяд төгрөгийн өр гэсэн үг. Энэ чинь 2024 оны төсвийн хязгаартаа багтах уу” гэхэд сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 оны төсвийг 2 их наядын алдагдалтйа баталж байсан. 79 орчим тэрбумын ашигтай гарч байсан. Тэгсэн мөртлөө ашгийг нь огт ярьдаггүй. 2019 оны төсвийг 1,9 их наядын алдагдалтай баталсан. Гүйцэтгээл 70 тэрбумын алдагдалтай гарсан. 2 их наядын өрийн чинь хагас нь эх үүсвэртэй зээл. 9,4 их наяд төгрөгийн өр төлсөн ш дээ. 500 тэрбумыг бид хэнээс ч гуйхгүйгээр шийдчихнэ” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.