ЭМДЕГ: Зүрх, судасны өвчний тусламж үйлчилгээ ба Эрүүл мэндийн даатгал
АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр тус намд үүсээд буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр АН тулгамдаж буй олон асуудлууд бий. Бид бас АН удирдлагын түвшинд хуралдаад гол шийдвэрүүдийг гаргасан. Мөн энэ он жил маш хариуцлагатай он жил болж байгаа. Энэ онд АН намын хувьд намын шинэ даргыг сонгох сунгааг зарлах ёстой. Мөн энэ онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намын хувьд үүрэг, хариуцлагатай оролцох ёстой. За ингээд бид удирдах түвшинд ярилцаж намын даргын тушаал гарсан. Энэ тушаалыг танилцуулъя.

  • Нэгдүгээрт АН-ын даргын сунгаа цагаан сарын дараа зарлагдана.
  • Хоёрдугаарт Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгааг явуулна. Үүнийг бол манай намын бүх гишүүдийн санал асуулгаар энэ сунгааг зохион байгуулдаг. Үүнийг маш өргөн хүрээнд бодлогын өндөр түвшинд зохион байгуулах ёстой. Ийм шийдвэрүүд гарсан. Бидний хувьд улстөрийн гол хүчний хувьд зорилгоо ухамсарлаж ажиллах болно” хэмээв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.