Нэг өдөрт 221 сая төгрөг ЗАРЛАГАДЖЭЭ. Хичнээн НОХОЙ, МУУР устгасан юм бэ... Т.Гантөмөр дарга аа!!!
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-02-10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гэж нүсэр бүтэцтэй, өндөр төсөвтэй байгууллага бий. Энэ нэгжийн даргаар насаараа төрд зүтгэсэн Тогмидын Гантөмөр гэж эрхэм сүүлийн таван жил дараалан ажиллаж байна.

Зун борооны усанд живэх дөхдөг, өвөл цасанд дарагддаг их хотын зам талбайн арчилгаа цэвэрлэгээ, хог тоос, цэвэрлэгээтэй холбоотой бүх зүйлийг хариуцдаг. Нэг үгээр хэлбэл аж ахуйн ажлыг хариуцна.

Тэгвэл Захирагчийн ажлын албанаас 2020 оны 12 сарын 22-нд золбин нохой, муур бүртгэлжүүлэх, усгах, сэг зэм булшлах ажилд зориулж нэг өдрийн дотор 221 сая 188 мянга 982 мянган төгрөг зарлагджээ. Утга нь нохой муур устгах, гэр хорооллын нохойг бүртгэлжүүлэх, нохой муурын сэг зэмийг булшлах зэрэг ажлуудыг хийхэд төсөвлөжээ. Яг энэ үед улс Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдал буюу ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕ таарсан нь гайхаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.