Outlaw хамтлаг шинэ уран бүтээлээ хамтлагийн гишүүн асан найздаа зориулжээ
Үйл явдал
/
2024-09-10

Outlaw хамтлаг цоо шинэхэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэлээ. “Салхин зүгт” дуу нь тэдний 20 жилийнхээ ойн хүрээнд хийж буй онцгой уран бүтээл юм. 2020 онд хүнд өвчний улмаас тэнгэрт одсон Б.Бямбасүрэн найздаа зориулж хийжээ. Нэгэн цаг үеийг эзэгнэсэн хит дуунууд, дурсамж, түүхийг бүтээлцсэн анд нөхрөө санан дурсаж, уран бүтээлээрээ дамжуулан хүндэтгэл үзүүлж буй нь энэ билээ. Outlaw хамтлагийн шинэ уран бүтээлийг та эндээс үзээрэй https://www.facebook.com/ThankUoutlaw/videos/1569613986980393

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.