АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АВТО ЗАМЫН ЭВДРЭЛ, ГЭМТЛИЙГ ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Үйл явдал
/
2024-09-10
“Аймгийн хэмжээнд 2024 оны 08 дугаар сарын 9,10-ний өдрүүдэд нийт нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас үүссэн авто замын эвдрэл, гэмтэлийг засварлах ажлыг мэргэжлийн хохирлын үнэлгээний компани болох "Эм Би Ви Си" ХХК-аар гаргуулан, “ЗГБ холдинг” ХХК, “Анда рөүд” ХХК, “Говийн сод транс” ХХК засварын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Үүнд:
• Явган хүний замын засвар
• Дугуйн замын засвар
• Авто замын цөмөрсөн суулт засварлах
• Зиг заг хучилттай зам засварлах
• Бетон гарц засварлах
• Хайрган хөвөөг шинэчлэх, төмөрбетон хоолой байрлуулах
• Хогийн цэгийн зам засварлах
• Боржин чулуун замын суулт засварлах
• Машингүй гудамжны талбайн засварын ажил
• Солонго дэлгүүрийн баруун талын уулзвараас Хүрмэн сумруу салдаг уулзвар хүртэлх авто замын хүчитгэлийн ажил -1100м
• Хайрхан дэлгүүрийн урд талаас паркын 4 замын уулзвар хүртэлх авто замын хүчитгэлийн ажил - 1400м
• 7-р багийн төвийн уулзвараас хойш батаар авто сервисийн уулзвар хүртэлх авто замын хүчитгэлийн ажил -540 м
• 3-р сургуулийн уулзвараас хойш цаг уурын арын 3-н замын уулзвар хүртэлх авто замын хүчитгэлийн ажил -1100м зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.108.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.