МУБИС: Оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР худалдан авах тендер зарлажээ
Тойрогт нь
/
2021-02-10
Цар тахалын улмаас УОК-ын шийдвэрийн дагуу бүх ЕБС болон их, дээд сургуулиуд цахимаар хичээллэсэн хэдий ч төлбөрөө бүтэн авсан.

Харин зарим их, дээд сургуулийн оюутнууд цахим хичээлд тааруулан сургалтын төлбөр хөнгөлхийг шинэ сайдаасаа шаардаж өргөх бичиг өгсөн. Төлбөрөө бүтэн авсан төрийн их, дээд сургуулиудын нэг МУБИС тендер зарласан байна. Тодруулбал  багш нарт хэрэглэгдэх  100 ширхэг зөөврийн компьютер худалдан авах  тендер юм. Тендерийн нийт төсөв 220.000.000.00 төгрөг. Төсөв нь МУБИС-аас гарч байгаа бөгөөд оюутнуудын төлбөрөөр тус тендерийг зарлаж буй юм. Учир нь оюутны төлбөр сургуулийн санхүү болж хувийн төсөвийг бүрдүүлдэг. Цар тахалаас үүдэн хатуу хөл хорио тогтоож төлбөр төлөх боломжгүй болсон оюутнуудын хичээл сонголтыг нь хааж цаашид суралцах боломжгүй болгосон. Тэгвэл тэдгээр оюутнуудын төлбөр энэ мэтчилэн зөөврийн компьютерт зарцуулагдаж буй нь харамсалтай. Нийт 100 компьютер гэж үзэхээр нэг зөөврийн компьютер 2.200.000.00 төгрөг болж буй юм. Хөл хорионы үед хоногийн хоолоо хасч, сурах чин хүслээ нэгт тавин төлөхгүй л бол болохгүй гэх оюутаны төлбөр, хүн шиг боловсролтой болгох гэж амьтан хүнээс зээлж төлсөн эцэг эхийн сэтгэл өнөөдөр нэн шаардлагатай хэмээн зөөврийн компьютер болж байна. Шударга боловсролын тогтолцоо хаана байна вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.110.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.