ФОТО: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын тохиолдол цөөхөн илэрч байна
Тойрогт нь
/
2021-02-17
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 143.300 мянган хүн хамрагдсанаас сорьц цуглуулах хэсгүүдэд 117.410 хүний лабораторийн шинжилгээний хариу гарчээ. Үлдсэн шинжилгээний хариу удээс хойш гарах аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр,  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд коронавируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс 6 ойрын хавьтал байна.  Үүнийг эрсдэл багатай гэж үнэлж болохгүйг тэрбээр онцлов. Мөн халдвартай нэг хүний ард 4-5 хүн байдаг, цаашид тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг барьж, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байж цар тахлыг хамтын хүчээр даван туулна гэдгийг тэрбээр дахин сануулав.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллгааны хүрээнд энэ сарын 11-13-нд идэвхтэй 30 голомтод хийсэн тандалтын өргөтгөсөн шинжилгээнд нийт 100 мянга орчим өрх хамрагдсан байна. Уг шинжилгээгээр халдварын нийт 17 тохиолдол бүртгэгджээ.

Одоогоор энэхүү шинжилгээнд эрүүл мэндийн 1900 гаруй ажилтан дайчлагдан ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.