ФОТО: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Коронавирусны вакцин авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж ажиллаа
Тойрогт нь
/
2021-02-19
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө /2021.02.16/ /  ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусний вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж байна.

Энэ үеэр тэрбээр “Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавина” хэмээв.

Монголд оруулж ирэх коронавирусний  вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд өөрөө хийлгэнэ гэсэн юм. Дэлхий нийтийн хувьд гол эрсдэл болоод буй коронавирусний эсрэг вакцин хөгжүүлэлт бусад вакцинтай харьцуулахад богино хугацаанд хийгдсэн нь олон улсын түвшинд зарим эрдэмтэн, судлаачдаас шүүмж дагуулсаар байгаа.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд улсдаа авчирсан вакцины хамгийн эхний тунг хийлгэх нь вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болох бөгөөд ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалсан үйл явдал гэж тэрбээр үзэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.45.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.