БАРИМТ: Увс аймгийн 41 төлөөлөгчид САМСУНГ ТАБЛЕТ авч өгөх 80 саяын ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-02-20

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төлөөлөгчддөө 80 сая төгрөгөөр ТАБЛЕТ авч өгөх тендер зарлажээ. Энэ талаар С.Анхбаяр дараах зүйлийг бичиж таблет худалдан авахыг эрс эсэргүүцжээ. " Анх гарч ирэхдээ албан тушаал авахгүй гэж хэлээд маргааш нь Хурлын дарга болсон, хувийн эрх ашиг шахаа хийхгүй гэчихээд Эмнэлгийн даргыг албан хаагчдынх нь эсэргүүцлийг үл тоон "чихлээ", үнэн худал нь мэдэгдэхгүй баахан тендерийн будилаан ярьдаг байсан мөртлөө өөрөө Хурлын дарга болоод хамгийн анхны хийж буй ажил нь тендер зарлах. Ичих нүүртэй бай!!!.

Увс аймгийн Хурал 80 сая төгрөгөөр 41 таблет авч хурлын төлөөөлөгчиддөө тараах юм гэнэ. Цар тахлын үед дээр дооргүй бүсээ чангалж, ЗГ-аас хүртэл төрийн байгууллагуудын зардлыг 10 хувиар хэмнэх тогтоолыг гаргаад байгаа аюулт цар тахлын энэ үед биднээс сонгогдсон төлөөлөгчид нэг бүр 1,9 төгрөгийн үнэтэй таблет авах хэр зохимжтой юм бэ? хэр хүнлэг юм бэ? Улаанбаатараас ирсэн иргэдээ энэ мөнгөөр тусгаарлаж эрсдлийг бууруулах, тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч ажиллагсадаа дэмжих, амьдрал хүндэрч байгаа айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэх ухаан байдаггүй ээ. Өөрсдөө таблет барих нь чухал уу?

Анхнаасаа төсөв тавихдаа хүртэл нарийн зүйлчилэхгүй "Хурлын урсгал зардалд 716 сая төгрөг" гэж бүхлээр нь батлуулж аваад 80 саяар нь таблетийн тендер зарлажээ. Үлдсэн 636 саяар нь бас юу авах вэ? Ингэж төсвийн "хулгай" хийж болохгүй ээ!!! Тендерийн материал дээрээ хурлын үеэр санал авах зориулалттай гэжээ. Өнгөрсөн 4 жил бүгд утсан дээрээ "vote" гээд жижиг апп суулгаад ирцээ бүртгүүлж, саналаа өгөөд болоод л байсан. Одоо яагаад санал өгөхөд заавал 80 сая төгрөг зарцуулах шаардлагатай болчихвоо???.Цаашилбал тендерийн материалд дурдагдсан шаардлагуудыг харвал аль хэдийн нийлүүлэх компаниа олчихоод нийлүүлэх таблетнийх нь шаардлагыг хуулаад биччихсэн гэж хардахаар. Би энд таньдаг мэддэг бүх төлөөлөгчидөө меншин хийе. та бүхэн энэ таблетнээсээ татгалзаж төсвийг үр ашигтай зарцуулахад Хурлын даргадаа шаардлага тавиачээ гэж хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.214.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.