Хүүхэд хамгаалах байрны харуул хамгаалтанд 82 сая төгрөгөөр тендер зарлажээ
Тойрогт нь
/
2021-02-23
Манай улсад гэр бүл болон гадны нөлөөллийн хүчирхийлэлд өртсөн хүүдүүдийг түр хамгаалах байр гэж бий.

 Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн бүтэц, нэгжийг 2017 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдүүлсэн. Улсын хэмжээнд 17 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төвөөр энэ оны найман сарын байдлаар 1240 гаруй хүүхэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авсан. Үүнээс 715 хүүхэд манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн ба нийт ачааллын 57,3 хувийг эзлээд байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр 22 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч өдөрт дунджаар 34-41 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, 1,5-2 дахин их ачаалалтай ажилладаг. Энэ он гарсаар 715 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Түр хамгаалах байранд ирсэн үйлчлүүлэгчийг сэтгэл зүйч тайвшруулж, айдас түгшүүр, хямралын түвшинг бууруулах, тодорхойлох, нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ болон бусад үйлчилгээнд холбон зуучилж ажилладаг. Тэгвэл тус хүүхэд хамгаалах байр 2021 оны хоёрдугаар сард Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны харуул хамгаалалтын тендер зарласан байна. Тус тендерийн нийт өртөг 82 сая төгрөг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.66.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.