ААН-ийг дэмжих зээл ЖДҮ-ийг дэмжих сангаас тусгаарлагдаж АРИЛЖААНЫ БАНКНЫ мэдэлд очлоо
Тойрогт нь
/
2021-02-25
Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”, Ипотекийн зээл болон Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг харилцагчдад хүртээмжтэй хүргэх зорилгоор  арилжааны банкуудтай хамтран ажиллаж холбогдох бэлтгэл ажлуудаа хангаад байна.

Энэ хүрээнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг арилжааны банкууд онлайнаар болон бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хүлээн авч эхэллээ.

Уг зээл нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулагдсан бөгөөд зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, 3 жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй олгогдох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.227.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.