Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын ажилд 265 сая төгрөгний ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ авах уу?
Тойрогт нь
/
2021-02-26
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын 239 км авто замын ажлыг гүйцэтгэж буй “Эрдэнэс Монгол” ХХК богино хугацаанд чанартай гүйцэтгэх зөвөлгөө авах тенлер зарласан байна. Тус тендерийн үнийн дүн 265,832,012 төгрөг юм.

 

Тендерийн журам 2021 оны засварын ажлын явцад захиалагчийн хөндлөнгийн хяналтын үйлчилгээг газар дээр нь хийж гүйцэтгэх юм. 

 

 

Тус компаний хувьд “Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Мөн Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай хүнд даацын авто зам 2010 онд ашиглалтад орсон. Улмаар 2014 оноос авто замын эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК руу шилжүүлж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК өнөөдрийг хүртэл зам хариуцагчаар ажиллаж байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.