Б.Болор-Эрдэнэ дарга E-Mongolia төслийн реклам, ХООЛНЫ ТӨЛБӨР зэрэгт 1.1 ТЭРБУМ төгрөг зарлагаджээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-17

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх” үндсэн зорилтыг дэвшүүлснээс гадна энэ чиглэлээр дараах заалтыг тусгажээ. Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх “ЦАХИМ ҮНДЭСТЭН” хөтөлбөрийн хүрээнд “E-Mongolia” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ хүрээнд Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” www.e-mongolia.mn системийг бий болгосноор эхний шатанд харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлига эрс буурна. Улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гаргана гэж үзсэн. Цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой вэб портал болон гар утасны аппликэйшн хөгжүүлсэн байна. Засгаас чиглэлтэй, Л.Оюун-Эрдэнийн оролцоотой энэ ажлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй гардан хариуцаж байгаа.

Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЛЭЭС шүүж үзэхэд энэ төслийг хийж хэрэгжүүлэх явцдаа 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд нийтдээ 1 тэрбум 189 сая 483 мянга 662 төгрөгийг зарцуулсан байна.

Тухайлбал “E-Mongolia” иргэдийн фокус судалгаа, танилцуулгын интертаймент зардал, буфет хоол, халуун сав, повер банк, реклам цацалтын төлбөр, маркетинг стратеги боловсруулах, E-Mongolia логотой компьютерийн гэр хийх, брошур, достер хийх, Youtube, facebook, twitter  судалгаа хийх, подкаст хийх, сурталчилгааны самбар хийх зэрэгт дээрх мөнгийг зарцуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.