Баримт: Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа King & Spalding International LLP компанид 348 сая төгрөг шилжүүлжээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-18

НҮБ-ийн Олон Улсын Худалдааны Эрх зүйн Комиссын арбитрын дүрмийн дагуу Лондонгийн Арбитрын шүүхэд “Оюу Толгой” ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн зөвлөгөө үзүүлэх олон улсын хуулийн зөлхөрөөр King & Spalding International LLP-ийг сонгож улмаар энэ компанид 122 323 50 доллар буюу 348 сая 640 мянга 550 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр АНУ-ын SUNTRUST bank-ний 8800312475 тоот данс руу шилжүүлжээ.

Дээрх мэдээллийг Сангийн яамны ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЛЭЭС 2020 оны 09 дүгээр сарын гүйлгээнээс үзэж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.11.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.