БАРИМТ: Хотын удирдлагууд 96 сая төгрөгөөр НОХОЙН ҮРЖИЛ ХЯЗГААРЛАХ ажил хийжээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-20

Нийслэлийн Мал эмнэлгийн газраас 2020 оны 12 сард Улаанбаатар хотын гэр хороолол дахь нохдыг бүртгэлжүүлэх, улмаар үржлийг нь хязгаарлах зэрэг олон ажил хийжээ.

Тодруулбал бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн буюу ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР дээрх ажлыг хийжээ. Нийслэлийн мал эмнэлгийн газрын ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД дурдсанаас үзвэл “СОС ВЕТ” ХХК-тай хамтарч 13 сая 190 мянган төгрөгөөр  600 эр нохойн үржлийг хязгаарлах ажил хийсэн бол 900 эм нохойн үржил хязгаарлах ажилд 83 сая 635 сая төгрөгийг нийт 96 сая 825 мянган төгрөгийг зарцуулжээ.

Өмнө нь хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд анх гарч ирэхдээ “эм нохойд жирэмслэхээс хамгаалах ерөндөг” суулгана хэмээн ярьж иргэдийн шүүмжлэлд өртөж байсан бол одоогийн удирдлагууд иргэддээ мэдэгдэлгүй ажил хэрэг болгожээ.

Тус ажлыг хийж гүйцэтгэсэн “СОС ВЕТ” ХХК –нь гадаад худалдаа, мал амьтны хоол, тэжээл худалдаалах, мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.