СЭДЭВ: Хатуу хөл хорионы үед гэр хорооллын НҮХЭН ЖОРЛОН шинэчилэх нэрээр 281 САЯ ТӨГРӨГ үрсэн үү
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-23

 

Улаанбаатар хотын гэр хороололд 220 орчим өрх амьдардаг. Тэгэхээр ойролцоогоор ийм хэмжээний нүхэн жорлон байх нь тодорхой. Байгаль орчны яамнаас гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа ч тодорхой үр дүн харагдахгүй байна. Өмнө нь Н.Цэрэнбат сайдын тушаалаар "Дархан нэгдэл" ХХК-д нэг тэрбум 445 сая 432 мянган төгрөгийг олгож, 2020 оны 06 сарын 25-наас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд "Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажил"-г эхлүүлсэн байна.

2020 оны 11 сараас эхлээд Коронавирусийн цар тахлыг дотооддоо алдсан. Улмаар 2020 оны 12 сарын 24-нөөс эхлээд Улаанбаатар хотын хэжээнд БҮХ НИЙТИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛН ЗЭРЭГ БУЮУ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД шилжсэн. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх иргэнийг гэрээсээ гарахыг хүртэл хориглож, бүх төрлийн үйлчилгээг зогсоосон.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хэмжид зүй” ХХК-д 2020 оны 12 сарын 25-ний өдөр тухайн үеийн тус яамны сайд Д.Сарангэрэлийн тушаалыг үндэслэн “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлын  2 дугаар санхүүжилтэд” зориулан 281, 304 сая төгрөгийг шилжүүлсэн баримт тус яамны ШИЛЭН ДАНСАНД тэмдэглэжээ...

Хүний орох, гарах хөдөлгөөнийг хүртэл хянаж байсан хатуу хөл хорионы үед ЯГ ХЭДЭН АЙЛЫН НҮХЭН ЖОРЛОНГ ШИНЭЧИЛЖ, ЯМАР ҮР ДҮН ГАРГАСАН бэ гэдэг нь сонин байна... Үүнд Тухайн үеийн байгаль орчны сайд, одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл та хариулт өгнө үү...

Тус ажлыг гүйцэтгэсэн “Хэмжил зүй” ХХК нь 2006 онд ашгийн төлөө үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, дулаан сантехникийн тоног төхөөрөмж суурилуулах, худалдаалах эрхтэй компани аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.52.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.