СЭДЭВ: БОАЖЯ-ны сайдууд төсвийн 460 сая төгрөгөөр 230 ХЯТАД МОТОЦИКЛЬ авч байгаль хамгаалагч нарт ШАХЖЭЭ...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-24

Эх ороныхоо онгон байгаль, унаган төрхийн халдашгүй бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж байгаа  хүмүүс бол яахын аргагүй байгаль хамгаалагч нар. Тэднийг ажиллаж нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарах нь яах аргагүй төрийн нэн тэргүүний үүрэг. Энэ үүргийг байгаль орчны яам биелүүлж, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн бидний хэлж хэвшсэнээр хужаа мотоциклийг олноор худалдан авч байгаль хамгаалагч нараа унаажуулжээ.

Тодруулбал 2020 оны 12 сард ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР мотоцикл худалдан авах гэрээг байгуулж нэг бүрийг нь 2 сая 170 мянган төгрөгөөр тооцож нийт 23 ширхэгийг улсын төсвийн 49 сая 999 мянга 700 төгрөгөөр “Портмакс” ХХК-иас худалдан авчээ.

Өнгөрсөн найман сард БОАЖ-ын сайд Д. Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 411,495,000 төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин загварын 210 ширхэг мотоциклийг авч байсан юм. Тэгвэл 12 сарын 17-нд 50 орчим сая төгрөгөөр 23 ширхэгийг нэмж авчээ. Ингэснээр өнгөрсөн жилд 460 сая төгрөгөөр 230 мотоцикл авчээ...

Тээврийн цагдаагийн албаны урьдчилсан сэргийлэх хэлтсээс гаргасан мэдээллээл үзвэл Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикль байдаг. Үүний 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй. Сүүлийн таван  жилд мотоциклийн хэрэглээтэй холбоотой 1171 осол гарч, нийт 630 орчим хүн амь насаа алдаж, жилд дунджаар 116 хүний амийг авчээ. Улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтсэн. Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь мотоцикль унаж яваад онхолдох хэлбэрээр осолдсон. Мотоциклийг тусгай сургалтад суусан А ангиллын үнэмлэхтэй хүн унах ёстой.  Адуу 30 км/цаг хурдтай давхидаг бол орон нутгийн замд мотоцикльтой 60 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Гэтэл иргэд 60 км/цаг-аас илүүтэй хурдтай яван амь насаа  эрсдэлд оруулдаг. Хятад мотоцикл бол зөвхөн асфальтан замд зориулагдсан унаа.  Монголчилж зассан хятад  мотоцикл амь насанд тань эрсдэл учруулж байна.  Олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон уг техникийг МОНГОЛЫН ТӨР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ олноор нь импортлон оруулж ирж байгаа нь төр иргэнийхээ эрүүл, амьд явах эрхийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй нэг хэлбэр гэж үзэж болох юм.

Үүнд хил гааль, Засгийн газрын зүгээс хатуу анхаарал хандуулахгүй бол өнөөдөр унаатай болсон байгаль хамгаалагч нарын хэд нь мотоциклийн ослоор нас барахыг таашгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.