Т.Хүрэлбат: Чимгээ маань ахаа намайг СУЛЛААД ӨГӨӨЧ гэж гуйсан
Тойрогт нь
/
2021-03-25

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат “Би ҮАБЗ-ийн гурван гишүүнд гэрээслэл үлдээгээд "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний хажууд суулт зарлаж эхлэхээ мэдэгдэж байна. Гэрээслэлийн тухайд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож буй Т.Чимгээг шоронгоос суллах хүртэл төрсөн ах Т.Хүрэлбат миний бие амь насаа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно гэсэн утга бүхий гэрээслэлийг төрийн гурван өндөрлөгт шаардлаа.

Дүүг маань зодож, хүчээр хэрэг үүрүүлсэн нь тодорхой байсан болохоор энэ асуудлыг шийдэх байх гээд хоёр жил хүлээсэн.
Одоо дүүгийн минь эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож байгаа тул би ийм тэмцлийн хэлбэрийг сонгосон. Хоёрдугаар сард намайг очиж уулзахад "ахаа НАМАЙГ СУЛЛААД өгөөч" гэсэн. Би хуулийг хүндэтгээд зургаан жил дүүгээ шоронд суулгалаа. Одоо надад үүнээс өөрөөр тэмцэх арга алга. Би амь насаа дэнчин тавиад эцсээ хүртэл өлсгөлөн зарлана. 

Т.Чимгээг шоронгоос яаралтай суллахыг шаардсан шаардлагыг Ерөнхийлөгчид болон Ерөнхий сайдад хүргүүлэхээр бэлдсэн байна. Жишээ нь: Б.Хурцын эхнэр Сарнай гэх хүнийг нүцгэлж байгаад зургийг нь авчихвал Б.Хурц зураг авсан хүнтэй хэрүүл хийх үү, хариуцаж хийлгэсэн хүнтэй нь хариуцлага тооцно биздээ. Монгол Улсын шүүх, прокурор шударга болоход хэдэн хүний амь нас хэрэгтэй юм. Цагдаа нарыг баривчилхаас айхгүй байна. Сая Чимгээгийн нөхөр надтай хамт, сулла гэсэн бичгээ бариад ирж явтал цагдаа барьж авахаар нь би зугтаагаад та бүхэнд ирж мэдээлэл өгч байна” гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.141.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.