БАГШАА ЗОДОЖ ТАНХАЙРСАН Ховдын 7-р сургуулийн удирдлагууд  ЯМАР ХАРИУЦЛАГА тооцох вэ...?
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-26

Ховд аймгийн Жаргалант сумын долдугаар сургуулийн захирал Алтантунгалаг ажилчдаа дарамталдаг тухай гомдлууд ирдэг аж. Бид энэ асуудлыг хөндөж байна.  Тус сургуулийн удирдлагууд ажилчидтайгаа нийлж архи уух, багш нараа дээрэлхэж зодсон, бусдыг дарамталсан, Авлига нэхдэг зэрэг ноцтой зөрчлүүд гарчээ. Энэ талаар Ховд аймгийн Боловсролын газрын дарга М.Пүрэвхүүгээс тодруулахад

“...7-р сургуулиас утсаар мэдээлэл өгсөн. Утсаар өгсөн мэдээлэл сургуулийн захирал багш нартайгаа архидаж байна гэдэг мэдээлэл ирсэн. Сургуулийн захирал ажил дээрээ байгаагүй, сургуулийн жижүүр багш байгаагүй архидаад явчихсан гэдэг мэдээллийг багш нар хэлж байсан. Багын багш нарын зүгээс 12 багшийн гарын үсэг бүхий өргөдөл манай дээр ирсэн. Энд бол багын менежертэй холбоотой багын менежер дарамталдаг загнадаг эд зүйлс авч шиддэг ажлын бус цагаар шахаж шаардаж ажиллуулдаг гэдэг ийм өргөдөл тав дахь өдрийн намайг очиж ажилласны араас авчирсан... Ажлын байран дээр архиддаг авлига хээл хахууль авдаг хүүхдийг ялгаварлан гадуурхдаг багш нартай зүй бусаар удирдлагууд харилцдаг гэх мэт асуудлууд яригддаг байсан. Одоо ч яригдсаар байгаа бид энэ байдлыг байхгүй болгохын тулд сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчид багш ажилтнаа сонгон шалгаруулж авах хуулийн заалттай. Ёс зүй гэдэг бол удирдах ажилтны хувьд удирдах арга барил. Удирдах удирдуулах ёс гэж нэгдүгээрт байна байгууллага дээр бол. Хоёрдугаарт нь багш хүн ямар ч тохиолдолд хүүхдээ хүүхдийн сэтгэл зүйг хүүхдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг... Бид шалгалт хийгээд зөрчил илэрсэн бол хариуцлага тооцно” гэжээ.

Түүний дараа додугаар сургуулийн захирал Алтантунгалагаас тодруулахад

“ Яг хоёр багшийн хооронд ямар асуудал үүссэнийг би сайн мэдэхгүй байна. Би удирдлагын хувьд давтлагаа сайн орох ёстой аргачлалыг нь хянах ёстой үр дүнтэй ажиллах ёстой гэдэг шаардлага тавьдаг. Хэрвээ миний ажлын шаардага тавьж байгааг дарамт шахалт гэж үзэж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй. Нэг төрийн албан хаагч цалингаа бүтэн авна. Төр ийм их анхаарал халамж тавьж өгч байхад чинь сургуулийн багш нар бид нар ажлаа хийхгүй бол болохгүй шүү дээ. Ялангуяа түмний хүүхдийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж сэтгэлээсээ ажиллахгүй байж болохгүй. Тийм учраас би энэ шаардлагыг тавьдаг. Тэр хоёр багшийн хооронд гарсан асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Манай менежерээс тодруулга авч болно. Би сонссон менежертэй холбоотой асуудал байгаа юм. Менежер аашилсан загнасан уурласан гэж байна билээ. Би менежертэйгээ ярилцсан чи яагаад хүн зодсон юм бэ гэсэн би зодоогүй гэсэн. Ялангуяа Соёлмаа багштай би огт харьцаагүй хавьтаагүй. Тэнд дуудсан багш дотор ирсэн байсан байх. Гэхдээ би нийт дунд нь загнасан гээд надад битүү хатуу юм ярьсан. Тэгээд ч би ажилтай байсан учраас хоёр багшийн хоорондох хэрүүл сонирхоод байх зав ч байхгүй.  Мэдээж хашхирч бархирч харьцаж болохгүй. Ажлын шаардлага тавихыг би зөвшөөрдөг өөрөө ч шаардлагатай ажилладаг. Хашхирч бархирсныг нотолбол нотлох л байх л даа. Яг үүнтэй холбоотойгоор өнөөдрийг болтол над дээр гомдол тэмцэл ямар нэг юм ирээгүй байна.  Намайг одоогийн байдлаар дуудаагүй байна. Би дуудагдаж очих тийм хортой холбогдолтой юм хийсэн гэж бодохгүй байна. Манайхан шат дараатай л явах ёстой юм. Ёс зүйн хороо үйлдвэрчний хороо сургуулийн удирдлага гээд шат дараатай явах ёстой юм. Өргөдлийг тэнд өгсөн байж болно хамаагүй. Хэрвээ үнэхээр тэр Соёлмаа гэдэг багшийг зодоод тэрний улмаас багш ийм байдалд орсон бол мэдээж ёс зүйн хариуцлага битгий хэл төрийн албаны хуулийн дагуу би хариуцлага тооцоход бэлэн байгаа.

7-р сургуулийн удирдлагууд ёс зүйгүй харьцдаг гэдэг зүйлийг бичсэн байсан. Сонгон шалгаруулалт будлиантай явагддаг өөрөөр хэлбэл багш ажилчдыг авахдаа мөнгө авдаг жишиг тогтсон. Авлига хээл хахуульд идэгдсэн сургууль гэдэг зүйлийг олон нийт бичсэн байсан.

Сонгон шалгаруулалтад би оролцдоггүй. Сонгон шалгаруулалтан дээр тийм будлиантай маргаантай болдог гэдэг дээр би санал нийлэхгүй байна. Авлига гэдэг бол угаасаа яригдаад л байдаг ороогүй тэнцээгүй нь дандаа гараад л тийм сөрөг юм ярьдаг. Тэр бол угаасаа захирлуудыг харлуулдаг ганц юм байгаа шүү дээ. Тэрийг нотолсон юм байхгүй мөртлөө хүний нэр төрд халдаад байдагт би үнэхээр санал нийлдэггүй.

Үүний дараа тус сургуулийн сургалтын менежер Батцэцэгтэй холбогдлоо. Тус сургуулийн сургалтын албаны дарга нь багшдаа зүй бус шаардлага тавьж улмаар танхайрч биед нь гэмтэл учруулсан байж болзошгүй юм.

“...Тэр өдөр би өмнө бол багш нартаа анги танхимаа янзлаарай гэдэг үүрэг даалгаврыг өгчихсөн байсан. Яг тухайн өдөр ээжийгээ эмнэлэгт үзүүлээд лам хараар үзүүлээд ажилтай байсан. Ажилтай явж байгаад тав өнгөрөөд ирэхэд багш нар маань хий гэсэн юмыг хийгээгүй байсан. Тэгэхээр нь би утсаар багш нарыгаа бүгдийг нь дуудсан. Утсаар дуудаад өрөөнд ороод ирэхээр нийт дунд нь та нар юу хийсэн юм гэдэг талаасаа загнаж зандарсан. Өөр ийм тийм юм болоогүй тэр тусмаа  багшийг бараг ч хараагүй. Гадаа байсан л байх манай багш нар бүгд ирсэн. Та нар юмаа хийгээгүй байна гэдэг шаардлагыг тавиад нийт дунд нь загнасан. Голчилж хүн загнасан юм бол байхгүй.

Тухайн зодуулсан багш нь эмнэлэгт хэвтсэн бодож байна. Тэр өдрийн маргаашаас хичээлдээ ирээгүй. Яг яасан ийснээ бид нарт хэнд нь ч хэлээгүй. Надад биш гэхэд сургуулийн хэн нэгэнд хэлж болох байх одоо болтол хэлээгүй...  гэлээ.

Тус сургуулийн захирал Алтантунгалаг, бага ангийн сургалтын менежер Батцэцэг нарын хариуцлагагүй, өөрсдийгөө өмөөрсөн тайлбарыг танд хүргэлээ. Тэдэнд харин хуулийн болон ЁС ЗҮЙН ямар хариуцлага тооцох вэ... Боловсролын сайд аа, Ховд аймгийн Засаг даргаа энэ хүмүүсийн анхааралд ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ болоод байна... Эх сурвалжуудын хэл буйгаар тус сургуулийн захирал Алтантунгалаг 2013 онд ажил авсан цагаасаа хойш өөрийн өнгө үзэмжээр хандаж, олон багшийг ялгаварлаж, ажлаас нь үндэслэлгүйгээр халж, улмаар өөрийн ойр тойрны, хамаатан садны болон найз нөхдийнхөө хүмүүсийг ажилд авах замаар танил талаа ашигладаг, авлига нэхдэг гэх зэрэг зөрчлийг удаа даргаа гаргаж байсан гэдгийг тус сургуульд ажиллаж байсан багш нар нотлож байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.76.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.