Эрдэнэт үйлдвэр  283 сая төгрөгөөр ЖИГНЭМЭГ, ХООЛ АМТЛАГЧ авах тендер зарлажээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-11

Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” 2021 оны 05 дугаар сарын 10-нд 48 сая төгрөгөөр хар чавга, 105 сая төгргөөр жигнэмэг, 19 сая төгрөгөөр саримс, 21 сая төгрөгөөр хүрэн манжин, 29 сая төгрөгөөр алаг салат, 47 сая төгрөгөөр хуурай амтлагч, 14 сая төгрөгөөр зэрлэг жимс зэргийг худалдан авахаар нийт 283 сая төгрөгийн  нээлттэй тендер зарлажээ.

Тэгвэл 2021 оны 02 сарын 18-нд Засгийн газраас “Ковидын үед төсвийг хэмнэх” 43-р тогтоол гаргасан. Уг тогтоолд

1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх гэснийг зөрчсөн үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.189.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.