Сайд асан Т.Мөнхсайханы хувь эзэмшдэг "ХҮЧИТ ШОНХОР" худалдааны төвд ХУУЛЬ үйлчлэхгүй байна
Тойрогт нь
/
2021-05-14
 “Хүчит шонхор” худалдааны төвийн хувь эзэмшигч нь тэрбумтан гэгддэг Эрүүл мэндийн сайд асан Тогтмолын Мөнхсайхан.  Тогтмолын Мөнхсайхан нь  “Хүчит шонхор” ххк-аас хувьцаа эзэмшээд зогсохгүй  тэнгэрийн шонхор ХХК-аас хувьцаа эзэмшигч

Төрийн өндөр албанд байсан Т.Мөнхсайханы хувьцаа  эзэмшдэг “ХҮЧИТ ШОНХОР” худалдааны төв төрийн хууль журам үйлчилдэггүй газар болоод удаж байна.  Тус газар иргэдээс мэдээллээ нууцалж, махны үнийг хөөрөгдөж ноёлох үйл ажиллагаа явуулаад зогсохгүй зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон нь үнэн

Баримт нэг: “Хүчит шонхор” ХХК-ийн Шонхор худалдааны төв нь 2019 оны зургадугаар сарын 13-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны зургадугаар сарын 13-ний өдөр дуусгавар болсноос хойш "Хүчит шонхор" ХХК нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байна.

 

 

 “ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР”-ын дарга Б.Бат-Эрдэнэ: 

-Хүчит шонхор худалдааны төв 2021 оны үйл ажиллагааны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн үү?

-2020 оны зургаан сард зөвшөөрлийн хугацаа дууссан.  Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа гэсэн үг.

-Хүчит шонхор ххк-нийг ямар үндэслэлээр хэдэн төгрөгөөр торгосон бэ?

- Хүчит шонхор ххк-нийг давуу байдлаа хууль бусаар ашигласан ноёлох үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр 2021 оны 04-р сарын 16-ний өдөр нийт өнгөрсөн жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувь буюу 29.1 сая төгрөгөөр торгосон байгаа.  2020 оны 11 сард 20 сая төгрөгөөр торгосон торгуулийн үйл ажиллагаан дээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байна.

Хууль журмыг гишгэлж яваа Хүчит шонхор компанид хариуцлага тооцоход торгуулиа төлдөггүй нь үнэн

Баримт хоёр: Хүчит шонхор” компанид хариуцлага тооцдогч торгуулиа төлдөггүй байна. Махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Хүчит шонхор" ХХК-ийг дахин 29.140.676 хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан төгрөгөөр торголоо.  Тэгвэл “Хүчит шонхор” компаниас төлөхгүй гээд сууж байгаа нь шударга явдал уу.

 

   

 

“Хүчит шонхор” худалдааны төвийн ОНХА-ны дарга: Л.Цэдэн:

-Танайх  2021 оны үйл ажиллагааны зөвшөөрөлгүй хирнээ үйл ажиллагаа явуулж байна. Ингэж болдог юм уу?

- Зөвшөөрөл гэж тийм юм байхгүй. Гэрээ байдаг юм. Гэрээгээ сунгуулаагүй байгаа. Камержуулалт хийж  дуусаад гэрээгээ сунгана.

-“Хүчит шонхор” ххк-нд арга хэмжээ тооцдогч торгуулиа төлдөггүй гэж байна. Яагаад?

- Манайд үндэслэлгүй тавьсан учраас бид барагдуулаагүй.  Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана.

Үнэ хөөрөгдөж үгсэн хуйвалдаж ноёлох үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төв иргэдэд бодит мэдээлэл өгүүлдэггүй нь үнэн

Баримт гурав: Иргэд мэдээлэл авах, сэтгүүлчийн ажил үүрэг,  эрхийг ноцтой зөрчсөн Хүчит шонхор худалдааны төвд нээлттэй мэдээлэл хийлгэдэггүй. Тус газрын үйл ажиллагааг сурвалжлахдаа зөвшөөрөл авч захын удирдлагуудаас хүн дагуулж тайлбарлуулж явах ёстой гэж байгаа.

 

https://www.facebook.com/105379181438239/videos/4588454594501941

Хүчит шонхор ххк-нийг ингэж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж ноёлох эрхийг хэн өгсөн бэ?

 

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.