Тариланчдад ургац хураалтын үед 500 сая төгрөгийн ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ үзүүлнэ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-15

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай  зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсөн нь зардал өндөртэй, уналтад ороод байсан газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангах үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болж чадсан.  Монгол Улсын их хурлаас 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулсан. Гаалийн албан татвараас 2022 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1-р сарын  1 –ний өдөр хүртэл чөлөөлөх “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангилал бүхий барааны жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Тэгвэл Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Ургац хураалтын үеэр “тариаланчдад олгох шатахууны урамшуулалд” 500 сая төгрөгийн үнэ бүхий тендерийг зарлажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.