Баянгол дүүргийн дарга нар ХӨЛ ХОРИОНЫ үед 100 саяар КОМПЬЮТЕР худалдан авчээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-18

Монголчууд тэр чигтээ коронавирусийн халдвартай тэмцэж, улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, Засгийн газраас 43-р тоот тогтоол гарган төрийн болон төрийн өмчит бүх байгууллагыг мөнгө санхүүгээ хэмнэхийг үүрэгдсэн. Энэ хүрээнд илүү дутуу, онц шаардлагагүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй байхыг үүрэгдсэн. Засгийн газрын тогтоол бол аль төрийн байгууллга үг дуугүй дагаж мөрдөх ёстой байдаг. Гэтэл Баянгол дүүргийн удирдлагуудад энэ тогтоол юу ч биш бололтой.

Хамгийн их өвчлөл гарч, дотооддоо коронавирусийн цар хүрээг алдсан дүүрэг бол Баянгол дүүрэг. Тэр ч утгаараа халдвар хамгааллаа сайжруулах, үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдах ажлыг түлхүү өрнүүлэх ёстой. Гэвч зуднаар нохой зоолно гэгчээр дүүрэг, хорооны иргэдийн хөлийг хорьж, амыг нь үдэж байх зуураа өөрсдийнхөө суух өрөөнд 100 сая төгрөгөөр компюьтер, техник хэрэгслийг худалдан авах тендер зарлажээ.

Баянгол дүүргийн хороодын дарга нарын өрөөнд шинэ компюьтер техник авлаа гэхэд энэ дүүргийн ажил гэрлийн хурдаар өсөж дэвжинэ гэдэг нь юу л бол. Нам дагаж, мөнгөтэй, эрх мэдэлтэй дарга нарын татаас, хатгаасаар төрд ирж, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж суугаа боловсрол нимгэнтэй дарга нарт шинэ компюьтер, том өрөө нь хүнддэх вий дээ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.70.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.