Монгол төрийн ХУУЛЬ ДҮРЭМ Хятад ЭЗЭНТЭЙ "Саян-Уул" ХХК-д хүчин мөхөсдөж байна
Тойрогт нь
/
2021-05-22
Хятад эзэнтэй “Саян-Уул” мах боловсруулах үйлдвэрийн хуулиас давсан үйл ажиллагааг сурвалжиллаа

Гадаадын хөрөнгө оруулалттай “Саян Уул” ХХК-ний захирал  БНХАУ-ын иргэн JIA Chaoqun. Тус компани  2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Үйлдвэр, аж ахуйн газруудын хэрэгцээнээс гарах бохир ус нь “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны MNS 6561:2015 стандартын ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Сонгинохайрхан, 32-р хороо, эмээлтийн 51/1 тоотод хаягтай мал нядалгаа, мах боловсруулах үйл ажиллагаа эрхлэх “Саян-Уул” ХХК-нд хууль дүрэм, нормо стандарыг мөрдүүлж, хэрэгжүүлэхээр УСУГ-ын албан хаагчид удаа дараа очиж, хяналт шалгалт хийж шаардлага тавьдаг боловч үл ойшоон, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Мөн “  Саян Уул” ХХК-нь стандартын бус төмөр сараалж байрлуулсан, савх хоорондын зай шаардлага хангадаггүй,  өөх тос баригч суурилуулдаггүй  малын сэвс, цус, өөх тос, хялгас бохирдсон усыг цооногтоо оруулж нууцаар бохир сорогч том машинаар зөөвөрлөж Төв цэвэрлэх байгууламжийн хоолойд цутгадаг байна.

“Саян уул” компаний захирал БНХАУ-ын иргэн JIA Chaoqun та Монгол төрийн хуулийг дагаж мөрдөн стандартыг биелүүлнэ үү !!!

Үргэлжлэлийг "Үнэний эрэлд" нэвтрүүлгээс...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.11.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.