ХХЗХ-ны удирдлагууд 129 саяар АВТОМАШИН худалдан авч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-01

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангаж иргэдэд төрийн болон мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, тэдгээрийн хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж Ерөнхий сайдын харьяаны байгууллага юм.

Тэгвэл гүйцэтгэх Засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 17-нд “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” Засгийн газрын 43 тоот тогтоол гаргасан. 

Төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд бүгд автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн. Гэтэл тус газрын удирдлагууд 2021 оны хоёрдугаар сарын 05-ний өдөр шууд худалдан авах гэрээ байгуулж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 129 сая 200 мянган төгрөг зарлагадаж “Таванбогд” ХХК-иас туулах чадвар бүхий жийп автомашин худалдан авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.163.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.