НИТХ-ын төлөөлөгч асан Д.Баярсайхан 100 САЯ төгрөг ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛААД оджээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-02

Нийслэл хотод олон хүн амьдардаг хэрээр их мөнгө зарцуулах шаардлага үүсдэг. Үндсэндээ шийдэх асуудал олон гэсэн үг. Ийм учраас байгаа багахан төсвөө боломжоор нь хувиарлаж, ёстой нөгөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчим баримтална.

Нийслэл хотыг удирдах ч зовлонтой асуудал. НИТХ-ын төлөөлөгч нар уг нь Засаг даргаа хянаж ажил хийхийг шаардаж, хэрэггүй орон тоог хасаж, ажлаа хийж чадахгүй байгаа хүнд хариуцлага тооцхыг шаарддаг, тойрог хорооныхоо иргэдийн санал хүсэлтийг шийдүүлэхээр бодлого хэрэгжүүлдэг газар. Гэтэл сүүлийн зургаан жил нийслэлийг удирдаж буй эрх баригч намын бүлгийн төлөөлөгч нар Засаг даргаа хянах биш, харин  ч найзан дундаа орж, даргаасаа албан тушаалын бялуу хүртэж, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, тансаглаж байгаад тамгаа шилжүүлдэг байжээ.

Нийслэлийн Засаг даргын харьяа 30 гаруй агентлаг бий. Уг нь энд нийслэл хотын чухал асуудлуудыг шийдэх, төрийн ажил өрнөх ёстой байтал төлөөлөгч нарын тойрогтоо ажилладаг, хувийн оффис болж хувирсан нь харамсалтай. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн улмаас дотоодын  эдийн засаг хумигдсан. Энэ хүрээнд нийслэлийн төсөв ч тасалдсан. Одоогийн байдлаар 500 гаруй тэрбумаар тасарсан. Гэсэн хэдийг Засаг төрөөс бүхий л нөөц боломж, мөнгө төгрөгөө ковидын эсрэг зарцуулсан. Гэтэл чоно борооноор гэгчээр УИХ-ын сонгууль эхлэхтэй зэрэгцэн зохион байгуулжээ. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон хүн цуглуулахгүй байхыг УОК-оос үүрэгдсэн. Гэвч УОК, ЗГ-ын шийдвэрийг үл хүндэтгэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж нийслэлийн төсвөөс 100 сая төгрөг үр ашиггүй зүйлд зарцуулжээ.

Тодруулбал Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга асан НИТХ-ын төлөөлөгч асан Д.Баярсайхан гэх эмэгтэй ийнхүү 100 сая төгрөгөөр ГАРАА УГААГААД оджээ. Одоо энэ төвийн даргаар НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн гэх эмэгтэй ажиллаж буй. Манай улсын хувьд 60 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 70 хувь буюу 40 орчим мянга нь улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрч, үйл ажиллагаагаа эрхэлж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.190.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.