Г.Сайханбаяр сайдаа!! 10 тэрбумаас "ХУМСАЛСАН" 720 сая төгрөгөө юунд ЗАРЦУУЛСАН юм бэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-20

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд улс даяар урлаг, соёлын нийт 34 ажил арга хэмжээг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг зарцуулах Соёлын сайдын А/50 тоот тушаал гарсан нь буй. Гэвч олон нийтийн зүгээс дээрх мөнгийг эрс эсэргүүцэж Коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэхийг шаардсан. Олны эсэргүүцэл хүчээ авсан энэ цаг үед Соёлын сайд Ч.Номин дээрх мөнгийг ковидын эмчилгээнд шилжүүлнэ гэдгээ мэдэгдэж эрүүл мэндийн салбар луу төсвийн тодотголоор хийнэ гэсэн. Гэвч төсвийн тодотголд уг мөнгийг шилжүүлээгүй бөгөөд харин ч нууцаар захиран зарцуулаад эхэлжээ. Үүний илэрхийлэл бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдэлд шилжсэн 700 гаруй сая төгрөг юм.

Тодруулбал Монгол Улсын Соёлын яамнаас хөтөлбөр арга хэмжээ гэсэн гүйлгээгээр Үндэсний их баяр наадамд цэргийн жагсаал зохион байгуулахад 450 сая төгрөг, телевизийн контентын нэвтрүүлэгт 270 сая төгрөгийг тус тус төсөвлөн 2021 оны 05 дугаар сарын 06-ний өдөр төрийн сан дахь 100900014404 данс руу шилжүүлжээ. Гэвч Батлан хамгаалах яамнаас цэргийн жагсаалыг зохион байгуулаагүй. Тэгэхээр Г.Сайханбаяр сайд тэргүүтэй Батлан хамгаалах яамны удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ хэзээ, юунд, ямар арга хэмжээнд зарцуулсан нь тодорхойгүй байна. Засгийн газраас төсвийн хэмнэлт хийхийг уриалж бүх шатны төрийн байгууллага, үйлдвэр аж ахуй нэгжүүдийг төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулахгүй байхыг үүрэгдсэн. Засгийн газрын 43-р тогтоол бодит байдал дээрээ хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Г.Сайханбаяр сайдаа!! Татвар төлөгчдийн 450 сая төгрөгийг юунд ЗАРЦУУЛСАН бэ... Тайлбар хийхийг шаардаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.76.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.