"Чингис хаан" музейн захирал С.Чулуун 5 тэрбумаар ШИЛЭН ХОРГО  худалдан авахаар БОЛЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-23

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа олон жилийн түүх соёлыг хадгалсан “Байлгалийн түүхийн музей”-г нурааж суурин дээр нь өөрийн санаачилсан “Чингис хааны музей”-г бариулсан. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл Чингис хаан музейн барилгын 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байдаг. Засгийн газар өнгөрсөн онд дээрх музейн барилгыг барихад 53 тэрбум төгрөг гаргахаар төсвийг мэдүүлсэн ч УИХ 48.7 тэрбум төгрөгөөр баталсан юм. Тиймээс 2021 онд 4.3 тэрбум төгрөгийг нэмж тусгаснаар нийт санхүүжилт шийдэгдэх байв. Музейн барилгыг 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан ч өнөөдрйиг хүртэл дуусаагүй хэвээр л байна. Чингис хааны музейн барилга нь 20500 мкв талбайг хамарсан, есөн давхар баригдах юм.

Чингис хаан музейн дээвэр дээр алтан шонхор шувуугаа байрлуулсан. Уран бүтээлчид гадна чимэглэлийн ажлыг тодорхой хэмжээгээр хийж байгаа. Чингис хаан музейн үзэл баримтлалыг Ерөнхий сайд 2020 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан. Тэр үзэл баримтлалынхаа дагуу музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулж, барилгын орой дээр шонхор шувууг бэлгэдэл болгож залахаар болсон. Шонхор шувуу нь 5.2 метр өндөртэй” гэв. Тус музейн захирлаар У.Хүрэлсүхтэй хамт огцорсон Соёлын сайд асан, “Түүхээ худалдсан түүхч” хэмээх С.Чулууныг томилсон.

Тэгвэл С.Чулуун захирал таван тэрбум төгрөгөөр ШИЛЭН ХОРГО худалдан авах тендер зарлажээ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.105.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.