БАРИМТ: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БАРИЛГЫН ЗАСВАРТ 388 САЯ төгрөг үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2021-07-23

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий  байгууллагыг  Монгол Улсын Төв Банк буюу Монголбанк гэдэг. МОНГОЛ БАНК НЬ төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд юм. “МОНГОЛ БАНК БУЮУ ТӨВ БАНК” нь МӨНГӨН ТЭМДЭГТ ГҮЙЛГЭЭНД ГАРГАХ, МӨНГӨНИЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ ГҮЙЛГЭЭНД ГАРГАХ, ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН ЗУУЧЛАГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ, БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ, БАНК ХООРОНДЫН ТӨЛБӨР ТООЦООГ ЗОХИОН БАЙГУУЛАХ,  ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ ЭЗЭМШИЖ УДИРДАХ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.  Тэгвэл МОНГОЛ БАНКНЫ  Ерөнхийлөгчөөр  Б.Лхагвасүрэн ажиллаж байгаа. Цар тахлын үетэй холбогдуулж төсвийн тухай хуулийн 10.1.7, 10.1.11-д заасныг үндэслэн төсөвт зардлыг хэмнэх төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан  ЗАСГИЙН ГАЗАР 43-Р ТООТ ТОГТООЛ гаргасан.

Гэвч МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед буюу 2021 онд БАРИЛГЫН ЗАСВАР, СУДАЛГАА нэрийдлээр элдэв тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 388 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь ЗАСГИЙН ГАЗРЫН  43-Р ТООТ ТОГТООЛТОЙ зөрчилдөж байна.
БАРИМТ НЭГ: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед буюу 2021 оны 03-р сарын 08-ны өдрийн баримт мэдээлэлд БАРИЛГЫН  ЗАСВАР нэрийдлээр тендер зарлаж гүйлгээний утга 0221/42 тоот гэрээ дүгнэсэн актыг хаав утгаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 19 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ. Тус ажлын тендерт НЬЮ ПРЕСТИЖ КОНСТРАКШН ХХК шалгарсан байна.

БАРИМТ ХОЁР: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед буюу 2021 оны 03-р сарын 08-ны өдрийн баримт мэдээлэлд БАРИЛГЫН  ЗАСВАР нэрийдлээр тендер зарлаж гүйлгээний утга 0221/41 тоот гэрээ дүгнэсэн актыг хаав утгаар ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС 14 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Тус ажлыг ЦАСТ ОРГИЛ КОНСТРАКШН ХХК гүйцэтгэжээ.

БАРИМТ ГУРАВ: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн КОВИДЫН хүнд үед буюу 2021 оны 03-р сарын 08-ны өдрийн баримт мэдээлэлд БАРИЛГЫН  ЗАСВАР нэрийдлээр тендер зарлаж гүйлгээний утга 0221/46 тоот гэрээ дүгнэсэн актыг хаав утгаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 30 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Энэхүү ажлыг ЮУ БИ ЖИ ХХК гүйцэтгэжээ.

БАРИМТ ДӨРӨВ: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн КОВИДЫН хүнд үед буюу 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн баримт мэдээлэлд СУДАЛГААНЫ АЖИЛ нэрээр зарлагдсан тендерт гүйлгээний утга 1121/221 тоот гэрээт ажлын дагуу зардлыг хаав утгаар 25 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Мөнгө хүлээн авагчаар  МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ бүртгэгджээ.

БАРИМТ ТАВ: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн КОВИДЫН хүнд үед буюу 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн баримт мэдээлэлд СУДАЛГААНЫ АЖИЛ нэрээр зарлагдсан тендерт гүйлгээний утга 1121/220 тоот гэрээт ажлын дагуу зардлыг хаав утгаар мөн 25 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Мөнгө хүлээн авагчаар  МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ бүртгэгдсэн байна.

БАРИМТ ЗУРГАА: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн КОВИДЫН хүнд үед буюу 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн баримт мэдээлэлд СУДАЛГААНЫ АЖИЛ нэрээр зарлагдсан тендерт гүйлгээний утга 1121/219 тоот гэрээт ажлын дагуу зардлыг хаав утгаар дахин 25 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Мөнгө хүлээн авагчаар мөн  МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ бүртгэгдсэн байна.

БАРИМТ ДОЛОО: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн КОВИДЫН хүнд үед буюу 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн баримт мэдээлэлд СУДАЛГААНЫ АЖИЛ нэрээр зарлагдсан тендерт гүйлгээний утга 1121/218 тоот гэрээт ажлын дагуу зардлыг хаав утгаар дахин 25 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ. Мөнгө хүлээн авагчаар мөн  МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ бүртгэгджээ.

БАРИМТ НАЙМ: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн КОВИДЫН хүнд үед буюу 2021 оны 06-р сарын 14-ны өдрийн баримт мэдээлэлд МЭДЭЭЛЭЛ ЗАР СУДАЛГАА нэрээр гүйлгээний утга 1921/150  тоот гэрээт ажлын дагуу зардлыг хаав утгаар 25 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Мөнгө хүлээн авагчаар ГОЛДЕН ХАС ХАРВЕСТ ХХК бүртгэгджээ.

БАРИМТ ЕС: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн КОВИДЫН хүнд үед буюу 2021 оны 06-р сарын 14-ны өдрийн баримт мэдээлэлд МЭДЭЭЛЭЛ ЗАР СУДАЛГАА нэрээр гүйлгээний утга 1121/222 тоот гэрээт ажлын дагуу зардлыг хаав утгаар 19 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ. Мөнгө хүлээн авагчаар СУВДАН ЗАМБАЛА ХХК бүртгэгдсэн байна.

БАРИМТ АРАВ: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед  буюу 2021 оны 04-р сарын 02-ны өдрийн баримт мэдээлэлд МЭДЭЭЛЭЛ ЗАР СУДАЛГАА нэрээр гүйлгээний утга 1121/17 тоот гэрээт ажлын дагуу зардлыг хаав утгаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 8 САЯ ТӨГРӨГ үржээ. Мөнгө хүлээн авагчаар НЭЙШНЛ НЬЮС КОРПОРЕЙШН ХХК бүртгэгдсэн байна.

БАРИМТ арван нэг: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед  буюу 2021 оны 04-р сарын 02-ны өдрийн баримт мэдээлэлд ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ нэрээр гүйлгээний утга №: 7229013839 тоот нэхэмжлэлийн дагуу төлбөр шилжүүлэв гэх утгаар 59 САЯ ТӨГРӨГ үржээ.

БАРИМТ АРВАН ХОЁР: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед  буюу 2021 оны 06-р сарын 21-ны өдөр МОНГОЛ БАНКНЫ “Д”-БАЙРНЫ ДЭЭВЭР ХООЛОЙ ШИНЭЧЛЭХ ажил нэрээр тендер зарлаж 64 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ.

БАРИМТ АРВАН ГУРАВ:  МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед  буюу 2021 оны 06-р сарын 03-ны өдөр МОНГОЛ БАНКНЫ “Д”-БАЙРНЫ ФАСАД  БУДАХ  ажил нэрээр ТЕНДЕР ЗАРЛАЖ 22 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ.

БАРИМТ АРВАН ДӨРӨВ: МОНГОЛ БАНКНЫ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын үед  буюу 2021 оны 05-р сарын 19-ны өдөр БАЯН-ӨЛГИЙ аймаг дахь МОНГОЛ БАНКНЫ салбарын ДЭЭВРИЙН ЗАСВАР нэрээр тендер зарлаж 28 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.104.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.