СЗХ-ны УДИРДЛАГУУД цар тахлын үед КОМПЬЮТЕР ТАВИЛГА ЭД ХОГШИЛ СЭТГҮҮЛД 108 САЯ ТӨГРӨГ үржээ
Сэдэв, асуудал
/
2021-07-28

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, банкнаас бусад санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага юм. Тэгвэл тус байгууллагын даргаар Д.БАЯРСАЙХАН ажилладаг бол орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нар ажилладаг.

Гэтэл тус газрын удирдлагууд цар тахлын үед нэн шаардлагагүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг үрж буй нь төсвийн мөнгө хэмнэх тухай ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТООТ ТОГТООЛТОЙ зөрчилдөж байна. Тодруулбал цар тахлын хүнд үед Санхүүгийн Зохицуулах Хорооны удирдлагууд КОМПЬЮТЕР, ИНТЕРНЭТ СҮЛЖЭЭ, ТАВИЛГА ЭД ХОГШИЛ,  СЭТГҮҮЛ ХЭВЛЭХ ажилд төсвийн мөнгөнөөс нийт  108 САЯ ТӨГРӨГ үржээ.
БАРИМТ НЭГ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ дарга Д.Баярсайхан цар тахлын үед буюу 2021 оны 03-р сарын 31-ны өдрийн баримтаар СЕРВЕР КОМПЬЮТЕРИЙН ҮЗҮҮЛЭЛТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАН АВАЛТ нэрээр 9 САЯ ТӨГРӨГИЙН төсөвт өртөгтэй тендер зарлажээ.

БАРИМТ ХОЁР: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ удирдлагууд 2021 оны 05-р сарын 14-ны өдөр СЭТГҮҮЛ ТОЙМ ХЭВЛҮҮЛЭХ нэрээр тендер зарлаж татвар төлөгчдийн мөнгөнөөс 63 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ. Энэхүү тендерийг  2020 оны 03-р сарын 30-ны өдөр зарлаж  44 САЯ ТӨГРӨГ зарцуулж байжээ.

БАРИМТ ГУРАВ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ удирдлагууд 2020 оны 04-р сарын 07-ны өдөр ТАВИЛГА ЭД ХОГШИЛ ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж төсвийн мөнгөнөөс 20 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

БАРИМТ ДӨРӨВ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ удирдлагууд 2020 оны 04-р сарын 03-ны өдөр ИНТЕРНЕТ СҮЛЖЭЭНИЙ ТОХИРГОО нэрээр тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 35 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.181.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.