Ковидын жилд Нийслэлийн хөрөнгө багасаж Б.Мөнхбат даргын ХУВИЙН ОРЛОГО, ХАДГАЛАМЖ нь нэмэгджээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-29

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэж “мөнгөний уурхай” болсон нэгэн агентлаг бий. Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1969 оны 392-р тогтоолоор Барилга захиалагчийн товчоо нэртэйгээр үүсэн байгуулагдсан. Нийслэлээс 2020 оныг "Нэг хот-Нэг стандарт" зорилтот жил болгон зарласантай үйл ажиллагаагаа 2020 оныг “"Стандартад нийцсэн хариуцлагатай хяналтын тогтолцоог бэхжүүлэх"” зорилт дэвшүүлсэн байдаг ч энэ зорилт нь хэрэгжээгүй.

Хотоор дүүрэн стандартын бус, чанарын шаардлага хангаагүй, нормо дүрэм зөрчсөн барилгууд байна. Захиалагч болон санхүүжилт олгогч байгууллагын хувьд анхаарал хандуулж буй зүйл огт үгүй. Монголчуудыг гадныхан муу хэлэхдээ “АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИН” гэлцдэг гэсэн явган үг бий. Тэгвэл энэ байгууллагын дарга нь Нийслэлийн Иргэдийн хуралд хоёронтоо сонгогдож, их мөнгөтэй агентлагт ноёрхож буй “амьгүй албат” гэж зүйрлэж болох юм.

Төрийн дунд шатанд насаараа дарга хийсэн түүнд ДАРГЫН ЗӨӨЛӨН суудал ээлтэй аж. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын НХХэлтэс мэргэжилт, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, Чингэлтэй  дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ дарга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гэгчээр том цэлгэр өрөөнд сууж, НИТХ-ын төлөөлөгчийн урамшуулал, агентлагийн даргын цалин гээд төрөөс овоо хэдэн төгрөг халааслаад суудаг энэ мэт дарга нарт ХАРИУЦЛАГА тооцох ирсэн. Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг дахь дотоодын банкинд хадгалуулсан хадгаламж нь 2019 оныхоос нэг дахин нэмэгдэж 48541.53 сая төгрөг болжээ. 80000.00 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол Эзэмших-0.07га газраа дөрвөн сая төгрөгөөр үнэлжээ. Адуу-83, Хурдан удмын адуу-40, 10 үхрээ нийтэд нь  700500.00 саяар, нэг орон сууцаа 347400.00 саяа тус тус үнэлсэн бол өөрйин орлого нь Ковидын үед 179444.32 сая төгрөг болж өссөн байна. Түүний ХОМ-ийг сайн ажиглавал хувийн орлого болон хадгаламж нь КОВИДЫН үед хэд дахин өсчээ!! Гэтэл иргэд АРБИДОЛ эмний үнэнд дарлуулан хоолгүй хонож, үхэх нь үхэж, азтай нь цар тахал тусаад эдгэрч байна.

Нийслэлийн төлөөлөгчийн үндсэн үүрэг бол Засаг даргын өдөр хэрэгжүүлж буй ажилд үнэлэлт өгч, шаардлагатай бол анхааруулж, огцруулж, өөрийн сонгогдсон тойрог, дүүргийнхээ иргэд сонгогчдын саналыг сонсож, тэдний амьдралд хэрэгтэй оновчтой шийдвэрийг гаргуулах, чухал ажлуудыг нийслэлийн төсвөөр хийлгэх. Гэтэл Б.Мөнхбат төлөөлөгч сонгогдсон цагаасаа д эрх мэдлийн төлөө тэмцэж С.Амарсайхнаас АЛБАН ТУШААЛЫН БЯЛУУ хүртэж, Д.Сумъяабазарын үед ч зөөлөн суудлаа хадгалсаар байгаа “хүнд сурталтан” дарга нарын нэг.

Ковидын үед нийслэлийн төсөв их хэмжээний алдагдалд орсон гэж хотын дарга мэдэгдэж байсан. Тэгвэл яг энэ эгзэгтэй чухал жил нийслэлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж, иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтыг санхүүжилсэн нь тодорхойгүй. Харин эсрэгээрээ өөрийн ХӨРӨНГӨӨ л өсгөөд амжиж. Зуднаар нохой зоолно гэгч л болждээ хөөрхий!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.178.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.