Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа 18 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ, 2 тэрбумын ТАВАН орон сууцтай!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-30

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага юм. Монгол банк нь дотроо 13 салбар газартай. Тэдгээрийн нэг нь Төлбөр тооцооны газар. Энэ газрын даргаар улстөрч М.Энхболдын хүү Э.Анар ажилладаг. Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Цэрэнгийн Алдармаа гэгч эмэгтэй ажилладаг.

 

Монголбанкны хэлтсийн захирал тэрээр банкны салбарт 1997 оноос ажиллаж эхэлсэн туршлагатай, ахлагч эдийн засагч нэгэн. Тодруулбал:

1997-2001 онд Арилжааны банкинд, Зээлийн ажилтан/4 жил 2 сар/

2002-2004 онд Монголбанк, Санхүүгийн тайлангийн мэргэжилтэн

2007-2013 онд Монголбанк, Ахлах эдийн засагч /8 жил 8 сар/

2018 оны 12 сард Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захиралаар томилогдсон юм. 1984-1988 онд Тюменийн их сургуульд Бакалаврын зэрэг

2001-2002 онд Улс төрийн бодлогын дүн шинжилгээ сэдвээр Магистр

2005-2006 онд Стрейерийн их сургуулийг Бизнесийн удирдлага, менежментээр Магистр тус тус хамгаалж байсан байна.

Тэрээр хадгаламждаа 14 тэрбум 280 сая 553 мянган төгрөгтэй аж. Түүнчлэн 5 орон сууц, хоёр авто гараашаа  хоёр тэрбум 4860 сая төгрөгөөр үнэлсэн. 311 сая 432 мянган төгрөгийн зээлтэй бол Ориент Инвест ББСБ-ийн 47.3 хувийг эзэмшдэг байснаа 2020 онд мэдүүлээгүй байна.  Мөн гадны банк санхүүгийн байгууллагад 3802,09 хадгаламжтай гэжээ. БЦЖ компанийн 30 хувь, Тэмүка ХХК-ийг 100 хувь, Ёнод ХХК-ийг 100 хувь, Гэгээн лотус ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.73.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.