Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлого КОВИДЫН ЖИЛ 17 сая төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-30

 Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал нь Монгол Улсын эдийн засаг буурахад нөлөөлсөн тухай Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай, ажлын байр 68.9 мянгаар цөөрсөн, нийт бизнес эрхлэгчдийн 27 хувь нь огт орлогогүй болсон байна. Монгол гэдэг айл өрх уул уурхайгаар 689 ам.долларын, Аж үйлдвэрийн салбараас 28 сая ам.доллар олдог. Харин амьд мал гаргахад 9 сая ам.доллар, арьс шир 2 сая ам.доллар, газар тариалан 0.7 сая ам.долларын орлого олж байна. Эсрэгээ бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг.

Гэтэл улстөрчдийн хөрөнгө орлого л огцом огцом өссөн үзүүлэлттэй гарсан нь анхаарал татдаг. Бид энэ удаад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хөрөнгө орлого өнгөрсөн оныхоос хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан хүргэе.  Түүний нийт орлого нь 2019 онд 233.5 сая байсан бол 2020 онд 250.7 сая болж 17.1 саяар өссөн. Мөн дөрвөн адуу худалдан авсанаар нийт 26 адуу, 70 үхэр, 133 хонь, 171 толгой ямааатай болж өмнөх оныхоос мал аж ахуйн үнэлгээгээ 14 саяар нэмэгдүүлж, нийт 114.8 сая болгожээ. Бусад хөрөнгүүдийн үнэ ханш ерөнхийдөө тогтвортой, өөрчлөлт ороогүй хэвээр байна. Тэрбээр өөрийн эцэг нэгт ах Б.Баатарын “Херо-Интертаймент групп” ХХК-ийн 50 хувийг “Хүлэг контент” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.132.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.