ХЯТАДУУДАД зах зээлээ дээрэмдүүлсэн Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийг ТАТАН БУУЛГАЯ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-07-30

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд нь байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож тус орчны агаар, хөрс, усны бохирдлыг үүсгэгч үндсэн шалтгаан болж байна. Иймээс шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлсэн, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хөнгөн аж үйлдвэрүүдийн нэгдлийг бүтээн байгуулах зүй ёсны шаардлага бий болж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ыг Улаанбаатар хотоос баруун зүгт 30 км-т Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шар хөвийн хоолойд 160 га-д байгуулахаар төлөвлөж ОЛОН ЖИЛИЙН нүүрийг үзсэн. Гэвч ярихаас хэтрэхгүй байна. Парк нь жилд 8.3 сая арьс шир боловсруулах, 22 мянган тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Уг нь малын түүхий эдээр өрх бүр үйлдвэржилт явуулдаг энэ салбар төрийн оролцоо дэмжлэгтэйгээр хөгжлүүлнэ гэж тооцож байсан ч тэндэхийн ЗАХ ЗЭЭЛЭЭ ХЯТАДУУДАД алдаад дууссан. 22 товчоо гараад л юу л байна, Хятад ажилчид, хятадын хөрөнгө оруулагчтай махны, арьс ширний, цементийн, ноос ноолуурын бөөний цэгүүд ямар ч зохион байгуулалт, хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Гэтэл дарга хотын төвд сарын гурван сая төгрөгийн түрээстэй ОФФИСТ суучихдаг. Яг нүдэнд харагдаж, гарт баригдах онцын бүтээн байгуулалт, хийсэн ажил гэхээр нэрлэчих зүйл, харуулчих зураг байхгүй ийм л хий хоосон албан тушаал. Нийслэлээл мөнгө “саагаад” байж байдаг. Амьгүй газар. Нийслэлээс 325 сая 195 мянган төгрөгийн санхүүжилттэй. Түрээс гэж сар бүр 3 сая, 300 мянган төгрөг, харуул хамгаалалтын зардалд сар бүр 1.8 сая төгрөг зарлагаддаг аж. 2015 оноос хойш долоон жил өнгөрч байхад ядаж оффисийн барилга ч баригдаагүй өдийг хүрсэн гэхээр хотын дарга нар татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон, ашиггүй зүйлд зарцуулдагийн тод илэрхийлэл болж байна. Эмээлт Үйлдвэрлэл, технологийн паркийн Техник эдийн засгийн үндэслэл анх 2011 онд хийгдэж байсан бөгөөд шинэчлэх шаардлага үүсч Дэлхийн банкны захиалгаар паркийн урьдчилсан судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Паркийн урьдчилсан судалгааны ажил энэ оны 8-р дугаар сарын 30-нд бэлэн болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд тус судалгаан дээр үндэслэн паркийн бүрэн хэмжээний ТЭЗҮ-г шинэчилж боловсруулахаар төлөвлөжээ.

Газрын даргаар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан Цагааны Байгалмаа ажиллаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.46.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.