Эдийн засаг хүнд байхад Н.Уртнасан сайд КУБА улсад гэр барина гэж 47 сая төгрөг ЗАРЛАГАДЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-08-02

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлал сурталчилах чиглэлээр нэлээд идэвхийлэн оролцож байгаа. Энэ хүрээнд Карибын тэнгис умард хэсэгт байдаг арлын улс. Их Антилийн арлуудад хамаарах Куба, Хувентуд гэх хоёр гол арал болон бусад олтригууд дээр оршдог Бүгд найрамдах Куба улсад Монгол улсын нүүдлийн мэдээллийн төв байгуулахаар 47 сая төгрөг төсөвлөжээ!

Тодруулбал Байгаль орчин аялал чуулчлалын сайдын А/107 тоот тушаалаар 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Зүүн сайн” ХХК-ийн данс руу 70 хувийн урьдчилгаа санхүүжилт болох 33 сая 250 мянган төгрөгийг шилжүүлжээ. Монгол улсын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор Куба улсад бүтэн сийлбэртэй бага таван ханатай иж бүрэн монгол гэрийг барих аж.

Сонирхуулахад Монгол-Кубын хооронд 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон. Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Монголын нам төр, засгийн удирдагч агсан Ю.Цэдэнбал /1972 онд/, Ж.Батмөнх /1984 онд/  Ц.Элбэгдорж /2016/ онд тэргүүтэй төлөөлөгчид Куба улсад айлчилж байжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.240.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.