Улсын төсөв хүнд байхад Д.ДЭЛГЭРСАЙХАН дарга ШАТАХУУН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД 263 САЯ төгрөг зарцуулна
Сэдэв, асуудал
/
2021-08-14

Цар тахлаас үүдэлтэй УЛСЫН ТӨСВИЙН хүндрэл түүнийг даван туулах үүднээс Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗРААС 2021 оны 02-р сарын 17-ны өдөр  43-р тоот тогтоол гаргаж  ТӨРИЙН болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудад төсвийн мөнгө хэмнэх үүрэг өгсөн. Гэвч УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН  ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөхгүй цар тахлын үед  элдэв шаардлагагүй тендерт ТӨСВИЙН МӨНГӨ үрсээр байгаа.  

Түүнчлэн УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд шилэн мэдээллээ бүрэн хөтөлдөггүй нь ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬТАЙ зөрчилдөж байна. Тэгвэл УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд УЛСЫН ТӨСӨВ хүнд байхад ШАТАХУУН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД нийт 263 САЯ төгрөг төсөвлөжээ.
БАРИМТ НЭГ: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН  2021 оны 01-р сарын 18-ны өдөр ШАТАХУУНЫ тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 22 САЯ төгрөг төсөвлөжээ. Энэхүү тендерт УИХ-ын гишүүн Ц.АНАНДБАЗАРЫН СОДМОНГОЛ ГРУПП шалгарсан байна.

БАРИМТ ХОЁР: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН  2021 оны 05-р сарын 10-ны өдрийн баримт мэдээллээр САММИТ КОМПЬЮТЕР ТЕХНОЛОГИ ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 86 САЯ төгрөг шилжүүлжээ. Тус компани руу 2021 оны 06-р сарын 25-ны өдөр ГЭРЭЭНИЙ ДАГУУ гэх утгаар 33 САЯ төгрөг мөн шилжүүлсэн байна.

БАРИМТ ГУРАВ: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН  2021 оны 05-р сарын 10-ны өдрийн баримтаар АЙ ТИ ЗОН ХХК-тай хамтран ажилласан ГЭРЭЭНИЙ ДАГУУ утгаар 122 САЯ ТӨГРӨГ зарцуулсан баримт байна.

 

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.179.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.