ЦААСНААС ТАТГАЛЗСАН парламентын тамгын газар 153 сая төгрөөр БИЧГИЙН ЦААС АВАХ тендер зарлажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-08-26

УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд УИХ цаасгүй парламент, цахим парламент  болох зорилт тавин ажиллаж байгаа.  Цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэхэд анхаарч байна гэдгээ чуулган болгонд хэлдэг.  Технологи бүр хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг авч ирж байсан. XXI зуунд хөгжлийн асуудал нь технологийн дэвшилтэй хамт яригдана. Ийм учраас Улсын Их Хурал цахим шилжилт буюу цахим хувьсгалд анхаарал хандуулж байгаа гэдгийг тодорхойлсон.

Гэтэл УИХ-ын тамгын газрын дарга хатагтай Л.Өлзийсахан гарын үсэг зурж 153 сая төгрөг төсөвлөжээ. Энэ дагуу нийт таван багц бүхий тендер зарлажээ. Үүнд 22 сая 249 мянгаар “бичиг хэргийн материал”, 18 сая 509 мянгаар “принтерийн хор”, 63 сая 150 мянгаар “бичгийн цаас”, 40 гаруй саяар хувилагч төхөөрөмжийн принтерийн хор, 9 сая 800 гаруй мянгаар хэвлэлийн сэлбэг хэрэгсэл авахаар болжээ. Дээрх бүгдийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.