Чингис хаан музейн захирал С.Чулуун БУЙДАНД 330 сая, Компюьтер зэрэгт 250 сая төгрөг зарлагадах нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-08-26

 

Засгийн газраас ЦАР ТАХАЛТАЙ УРАЛДАН байж байгуулсан ганц гялтайх бүтээн байгуулалт бол “Чингис хаан музей” юм. Байгалийн түүхийн музейн туурин дээр баригдсан энэ барилга удахгүй ашиглалтад орно.

Энэ музейн захирлаар өмнө нь Соёлын сайдаар ажиллаж байсан “ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧ” хэмээх Академич С.Чулууныг томилох Засгийн газрын шийдвэр гарсан. Удахгүй шинэ байшинд орох С.Чулуун захирал ТӨСВИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАХ нь. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж, угаас шинэ байгууллага учраас хүний нөөц, боловсон хүчин, эд хогшил, шилэн хорго гээд хэрэгтэй байлгүй л яахав.

Харин Засгийн газрын тогтоолыг зөрчиж байгаа нь анхаарал татаж байна.  учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гарын үсэг зурсан 2021 оны 02 сарын 17 баталсан ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН 43-Р тогтоолд

- 1. Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай:

шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг тус тус ОНЦГОЙЛОН ЗААСАН.

Тэгвэл бодъё. Коронавирусийн цар тахал, дельта вирусийн мутацлагдсан хувилбар бүхий хүнд хэлбэрийн вирусийн цар тахал нэмэгдсэн энэ цаг үед “ЧИНГИС ХААН МУЗЕЙ”-г нээх нь зөв үү, шинээр ашиглалтад орох гэж буй музей тавилга, эд хогшил, сандал ширээ, сэйф, шкаб, буйдан, компюьтер зэргийг худалдан авах нь НЭН ЯАРАЛТАЙ ЧУХАЛ асуудал мөн үү гэдгийг эрэмбэлэх нь зүйтэй мэт.

Тэгвэл С.Чулуун захирал Албан өрөөний тавилга, эд хогшил 240 саяар, Уулзалт, хурлын танхимын тавилга, эд хогшил 60 саяар, Сургалтын танхимын ширээ, сандал зэргийг 30 саяар тус тус нийт 330 саяын ТЕНДЕР, Суурин компьютер - Desktop computer 66 ширхэг, Зөөврийн компьютер i5 нэг ширхэг, микрофон, шал угаагч, ухаалаг дэлгэц, тоос сорогч гэх мэт 19 төрлийн хэрэгслийг улсын төсвийн 250 сая төгрөгөөр авах тендер зарлажээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.