Ковидын үед Д.АЛТАНЦЭЦЭГ дарга КОМПЬЮТЕР, ТАВИЛГА, ТАЛБАЙН ТОХИЖОЛТОД 6.1 ТЭРБУМ төгрөг зарцуулна
Сэдэв, асуудал
/
2021-09-03

Эх орныхоо газрын тосыг боловсруулж, эдийн засгаа түлш шатахууны хараат байдлаас гарган орчин үеийн газрын тос байгуулах үйлдвэр байгуулах их бүрэн төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэж зорисон ажил бол  МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ болох ажил байлаа.  Ингээд 2017 оны 03-р сард Төрийн өмчит компани байгуулах 92-р тогтоолоор ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСЛИЙГ хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэр гарч байв. Ийнхүү 2017 оны 04-р сард  ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 108-Р ТОГТООЛООР ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан юм.

Ингэхдээ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР болон БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН экспорт импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС соёрхон баталж байв.  Ийнхүү Засгийн газрын 2018 оны 323 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг тогтоосон бөгөөд компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл юм.
Тэгвэл МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР гэж төсвийн мөнгө үрхээс өөр ажилгүй  газар хэзээ үр ашигаа өгөх вэ  
Энэүү газарт холбогдох  төсвийн ерөнхийлөн захирагч нь  Уул Уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Г.Ёндон бол даргаар Техникийн ухааны доктор, Монгол улсын Зөвлөх инженер  Д.Алтанцэцэг ажилладаг.  Тэгвэл дотоодын түүхий эдийг орчин үеийн дэвшилтэт техник, технологиор боловсруулж, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, өөрийн орны зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаснаар эрдэс, баялгийн хувь хишгийг хүн бүхэнд хүртээмжтэй хүргэж, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг ханган ажиллахаар болсон тус газар одоогоор ямарч үр өгөөж өгсөнгүй. 2021 он гарснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг бол баталсан гэж байгаа.
Гэвч энэ газар нь өр тавьж  мөнгө үрсээр өдийг хүрсэнч үр ашиг гарсангүй  бензин шатхууны үнэ өртөгч тэнгэрт хадаж ард иргэд үнийн өсөлтөд нь дарлуулах боллоо. Тухайлбал  ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагууд цар тахлын үед өндөр төсөвт элдэв тендерүүд зарласаар  байгаа нь ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛТОЙ зөрчилдөж  байна.
БАРИМТ НЭГ: МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН дарга Д.АЛТАНЦЭЦЭГ цар тахлын үед төсвийн мөнгө хэмнэх ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТОГТООЛЫГ зөрчиж 2021 оны 04-р сарын 29-ны өдөр КОМПЬЮТЕР ТЕХНИК ХЭРЭГСЭЛ худалдан авах тендер зарлаж 233 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ. Тус газрын удирдлагууд энэхүү тендерийг нэг жилийн өмнө буюу 2020 оны 02-р сарын 07-ны өдөр мөн КОМПЬЮТЕР ТЕХНИК ХЭРЭГСЭЛ худалдан авах нэрээр  зарлаж  208 САЯ ТӨГРӨГ зарлагадсан байна. Гэтэл  нэг жилийн дараа дахин тендер зарлаж мөнгө үрсэн нь анхаарал татаж байна.

БАРИМТ ХОЁР:  Д.АЛТАНЦЭЦЭГ дарга цар тахлаас үүдэж УЛСЫН ТӨСӨВ, эдийн засаг хүндэрсэн үед буюу 2021 оны 05-р сарын 18-ны өдөр ҮЙЛДВЭРИЙН ХОТХОНЫ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, ХАШАА, АВТО ЗАМ, ЯВГАН ЗАМ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ажил нэрээр тендер зарлаж 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГ төсөвлөжээ.

БАРИМТ ГУРАВ:  Д.АЛТАНЦЭЦЭГ дарга ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬ ТОГТООМЖЫГ зөрчиж 2021 оны  07-р сарын 08-ны өдөр ТАВИЛГА ЭД ХОГШИЛ худалдан авах тендер зарлаж  80 САЯ ТӨГРӨГ зарцуулж байна.

Мөн 2021 оны 07-р сарын 09-ны өдөр ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ХОТХОНЫ ТАВИЛГА ЭД ХОГШИЛ нэрээр тендер зарлаж 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ үрэх ажлыг эхлүүлжээ.

 

Гэтэл тус газрын удирдлагууд нэг жилийн өмнө буюу  2020 оны 02-р сарын 07-ны өдөр ТАВИЛГА ЭД ХОГШИЛ нэрээр тендер зарлаж 66 САЯ ТӨГРӨГ зарлагадаж байжээ.

Цар тахалд ард иргэд дарлагдаж , эдийн засаг, УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн энэ үед ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД  төсвийн мөнгө хэмнэх ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТООТ ТОГТООЛЫГ гаргасан ч  МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН дарга Д.АЛТАНЦЭЦЭГ  ийнхүү  КОМПЬЮТЕР ХЭРЭГСЭЛ,  ТАВИЛГА ЭД ХОГШИЛ, ТАЛБАЙН ТОХИЖОЛТОД 6.1 ТЭРБУМ төгрөг зарцуулж байх юм.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.