ХОМ: 9 тэрбумаар үнэлэгдэх 25 ОРОН СУУЦТАЙ хотын орлогч
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-09-11

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын таван орлогчоос хамгийн чинээлэг нь Зам тээврийн төслүүдийн удирдагч Бадарчийн Одсүрэн юм. Саяхан даа мань эр “Хүүхэддээ авч өгсөн олон өнгийн тоглоом нь бэлгийн цөөнхийг сурталчилсан болж таараад, буцааж булаан авч хогийн саванд хийсэн. Түүнчлэн нийьтйн тээврийн автобуснуудад наасан олон өнгийн хуулгыг мөн хууллав” гээд пост оруулж олны анхааралд өртөж, хэвлэлүүдээр баахан банга хүртээд авсан.

Тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж улмаар Д.Сумъябазар аваргын удирдлагын багт орж ажиллаж байгаа. 2020 онд АТГ-т гаргаж мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 3989488.76 /гурван тэрбум 989 сая/, төгрөгийн хадгаламжтай, жилд хоёр тэрбум 715 сая төгрөгийн орлоготой /2715867.06/, гэр бүлийн гишүүд нь 336294.04 төгрөгийн орлогтой бол нийтийн 25 орон сууц, зуслангийн нэг байшин, нэг хашаа байшин зэргийгээ 9121030 буюу есөн тэрбум 121 сая гэж үнэлжээ.

Түүнчлэн туулах чадвар өндөр,Lexus, RX 350 жийп хөлөглөдөг бол 60 сая төгрөгийн эзэмших эрхтэй хоёр газартай, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.  Бусдаас 5480700 төгрөгийн авлагатай, 150000 сая төгрөгийн зээлтэй аж. Даблью Эс И Монголиа ХХК –ийн 80 хувийг, Метро девелопмент групп ХХК-ийг 100 хувь, ХХК, И Эм Ай Си ХХК –ийн 85 хувийг тус тус эзэмшдэг  гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.251.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.