Т.Бадамжунайгийн охинтой нийлж иргэдийн мөнгийг БАНК БУСААР “хүүлж суугаа” НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-09-12

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жанцангийн Батбаясгалан гэж залуу ажилладаг. Анх Т.Бадамжунай гишүүний туслахаас ажлын гараагаа эхлүүлсэн энэ залуу нийслэлийн улстөрд өөрийн тоглолтоо амжилттай үргэлжлүүлж яваа нэгэн. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын орлогч, Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 2020 оны орон нутгийн сонгуульд хамгийн өндөр санал авсан. Нийслэлийг удирдаж байсан Су.Батболд, С.Амарсайхан нарын түр эзгүйд ажлаа ч сайн хийж, хотыг богино хугацаанд удирдаад үзчихсэн азтай аавынхүү. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч даргаар ажиллаж байхдаа нийслэлийг төсвийн алдагдалд оруулчихсан. Учир нь УИХ-ын сонгуульд нийслэлээс нэр дэвшсэн нөхдүүдэд “санхүүгийн дэмжлэг” үзүүлчихсэн гэхэд хилсдэхгүй. Ил цагаан хууль зөрчөөгүй ч хуулийн гарц гаргалгааг сайн ашиглаж, өөртөө ч, өрөөлд ч 10, 20 сая төгрөг гаргуулчихсан байдаг.

Одоогоор нийслэлийн иргэдийн үг хэл, үзэл бодлыг шууд төлөөлж, элдэв арга хэмжээнд уригдан тууз хаачилж яваа тэрбээр 2020 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогоо 169025 сая төгрөг өөрөө олдог, гэр бүлийнхэн нь 41358 төгрөг олдог гэсэн байна. 2020 оны ковидын хүнд цаг үед нэг орон сууц шинээр худалдан авсан аж. Хоёр орон сууц, зуслангийн нэг байшин, нэг авто зогсоол зэргээ 435 сая төгрөгөөр үнэлжээ. Туулах чадвар өндөр,BMW, X-5- 1,Микроавтобус зэргээ 55 сая, 39 адуу, 140 хонио 102 саяар, эзэмших эрх бүхий долоон газраа 66266 саяар тус тус үнэлсэн байна.

“Говь” ХХК-ийн нэг хувийг эзэмшдэг бол "Алтан хот" ББСБ-ын тодорхой хувийг эзэмшдэг байна. “Алтан хот” ББСБ нь гадаад вальютын худалдаа, зээлийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар 2005 онд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Цэрэндэндэвийн Сарантуяа, Л.Оюунгэрэл, Бадамжунайн Оюунбилэг нар гол хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчид нь. Ж.Батбаясгалан нь Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байхад туслах, зөвлөхөөр нь ажиллаж байгаад өнөөдрийн өндөрлөгт түүний дэмжлэгтэйгээр хүрсэн гэгддэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.239.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.