Цар тахлын үед С.БАТЖАРГАЛ даргын ХӨРӨНГӨ ОРЛОГО нэмэгдэж БИЗНЕС нь өргөжсөн үү
Сэдэв, асуудал
/
2021-09-12

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг томилдог. Орхон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Сэмжидийн Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжаар С.Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
Тэгвэл Орхон аймгийн засаг дарга С.БАТЖАРГАЛ хэрхэн ажиллаж байгаа вэ.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч ард иргэдийн амьдрал ӨВЧИН, ӨР, ҮИЙН ӨСӨЛТӨД  дарлуулсан хэцүү цаг үед бид амьдарч байна. Ковид-19 цар тахлаар өвчлөгсөд 4 мянгад дөхөж хоёр хоногт л 30 хүнийхээ амь насыг алдах боллоо. Төр засаг нь УЛСЫН ТӨСӨВ ХҮНД байна гээд гуравхан сая иргэнийхээ алгыг дээш харуулж чадахгүй АЯГА ХООЛНЫ нэмэргүй л цар тахлыг сөрүүлж байна. Ингээд хэцүү цагт төсөв хэмнэх гэж  хэрэгжүүлж байгаа   ганц арга хэмжээ нь МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 2021 оны 02-р сарын 17-ны өдөр гаргасан 43-р тоот ТОГТООЛ юм.

Тус тогтоолд ТӨРИЙН болон ОРОН НУТГИЙН өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд дотоод зохион байгуулалт бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, давхардлыг арилгах төсөв зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал зэргэгт зардал гаргахгүй байхыг тусгасан байдаг. Мөн автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг худалдан авахгүй байх, сургалт семинарыг цахим хэлбэрээр зохион байгуулах, баяр ёслол тэмдэглэлт ой зэргийг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон.

Харамсалтай нь Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж шаардлагагүй зүйлд төсвийн мөнгө үрсээр байна.

БАРИМТ НЭГ:

Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ  зөрчиж ковидын хүнд үед буюу 2021 оны 06-р сарын 24-ний өдөр ГАВЬЯАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ажлыг зохион байгуулжээ. Энэ ажилд зориулж төрийн сангаас 5 САЯ ТӨГРӨГ үржээ.

БАРИМТ ХОЁР: 2021 оны 04-р сарын 29-ны өдөр СПОРТЫН ХЭРЭГЛЭЛ худалдан авах ажлыг зохион байгуулж ТӨРИЙН САНГААС 5 САЯ төгрөг зарлагаджээ.

БАРИМТ ГУРАВ: 2021 оны 02-р сарын 10-ний өдөр нэн шаардлагагүй зүйлд буюу ЖУУХ БИЧГИЙН ХАВТАС ХЭВЛЭХ ажилд ТӨРИЙН САНГААС 5 САЯ ТӨГРӨГ үржээ.

БАРИМТ ДӨРӨВ: 2021 оны 01-р сарын 01-р сарын 27-ний өдөр буюу ковидын хүнд үед  ХУТАГТ ЛАМД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ арга хэмжээ зохион байгуулж ТӨРИЙН САНГААС 8 САЯ ТӨГРӨГ үрэн таран хийжээ.

БАРИМТ ТАВ: 2021 оны 02-р сарын 23-ний өдөр ДЭНЖИД САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ  тохижуулах нэрээр тендер зарлаж цар тахлын үед ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 15 САЯ ТӨГРӨГ үржээ.

Ийнхүү С.БАТЖАРГАЛ дарга ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж ГАВЬЯАТУУД ХУТАГТ ЛАМД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ зэрэгт нийт  38 САЯ ТӨГРӨГ үрчихжээ.  Мөн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР нь цар тахлын үед ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ  зөрчиж элдэв худалдан авалт хийсээр байна.
БАРИМТ:
2021 оны 01-р сарын 19-ний өдөр СУУДЛЫН АВТО МАШИН ХУДАЛДАН АВАХ тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 30 САЯ  төгрөг зарлагаджээ.

2021 оны 03-р сарын 09-ний өдөр АИТХ-ын ажлын албанд суурин компьютер худалдан авах нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 49 сая төгрөг үржээ.

2021 оны 03-р сарын 02-ний өдөр БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРТ СУУРИН КОМПЬЮТЕР АВАХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 50 сая төгрөг зарлагаджээ.

2021 оны 03-р сарын 09-ний өдөр ОЙН АНГИД БАГАЖ ХЭРЭГСЭЛ ЭД ХОГШИЛ худалдан авах нэрийдлээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 12 САЯ ТӨГРӨГ гаргажээ.

2021 оны 02-р сарын 25-ны өдөр ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ тендер зарлаж ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 37 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ.

Цар тахлын хүнд хэцүү үед Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал ингэж л ХУУЛЬ ТОГТООМЖЫГ зөрчиж  шаадлагагүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байна. Түүнчлэн С.Батжаргал гэх эрхэм Орхон аймгийн засаг дарга болоод БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖИХ болсон тухай үг ч  олны амнаас  унах болсон.
Тэгвэл Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал 2020 онд албан ёсоор бүртгүүлсэн хөрөнгө орлогыг судалж үзэхэд ингэж бүртгүүлсэн байх юм.
2017 онд тэрбээр ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ байхдаа нэг ширхэг  LEXUS 470 автомашинтай байсан бол 2021 онд огт машингүй гэж бүртгүүлсэн байна. Тэгвэл түүнийг ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛСНООС ХОЙШ хөрөнгө орлого нь нэмэгдсэн байна. Тухайлбал нийт орлого нь 2019 онд 23 сая төгрөг байсан бол 2020 онд 34 сая болж нэмэгджээ. Мөн  НИЙТИЙН ОРОН СУУЦ 1, ЗУСЛАНГИЙН БАЙШИН 2, ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖАА ХҮЛЭМЖ 1 гээд нийт дүн нь 130 сая, АДУУ 20, ҮХЭР 17, ХУРДАН УДМЫН АДУУ 4 нийт 55 САЯ, газрын хувьд ЭЗЭМШИХ 005 га 2, эзэмших 05 га 1, эзэмших 24 м2 1, өмчлөх 801 м2 1 нийт 50 САЯ, ҮНЭТ ЭДЛЭЛ 180 САЯ, ХАДГАЛАМЖ 117 САЯ, АВЛАГА НЬ 60 САЯ, ЗЭЭЛ 180 САЯ, ЭРДЭНЭТ ТАВАН ТОЛГОЙ ХК-аас 1072 ш хувьцаа эзэмшдэг байна.

Гэтэл С.БАТЖАРГАЛ дарга хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй хэд хэдэн  томоохон бизнестэй болчихсон гэдэг үнэн үү. Үүнийг бид сурвалжлан хүргэх болно.

 

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.